Бараа, материал хүлээн авах, хүлээлгэн өгөх |
Бараа хүлээн авахтай холбоотой санхүүгийн анхан шатны баримт бичгийн бүртгэлийг стандартын дагуу хөтлөх, анхан шатны баримтийг заавал холбогдох нягтланд хянуулах. |
Бараа хүлээн авах, хүлээлгэн өгөхтэй холбоотой санхүүгийн бүртгэлийг программд үнэн зөв оруулах, мэдээллийг нягтлах |
Барааг санхүүгийн баримтын дагуу эрх бүхий ажилтанд хүлээлгэн өгөх, баримтанд 2 тал гарын үсэг зуран баталгаажуулсан эсэхийг шалгах |
Санхүүгийн анхан шатны баримтыг хадгалах, архивлах, шаардлагатай мэдээллээр удирдлагыг хангах |
Ажлын урсгалын үйл явцад анализ хийх, агуулахын хоосон зайг хянах, хоосон зай талбайг ашиглах, тоног төхөөрөмжийн төлөвлөгөө гаргах, өөрчлөлтийг хэрэгжүүлэх. |
Бараа материалын бүрэн бүтэн байдал болон хадгалалт, аваар осолгүй байлгах тал дээр хариуцаж ажиллах. |
Хариуцсан агуулахын ХАБЭА хангаж ажиллах. |
Эд хөрөнгийг хадгалах, хамгаалахтай холбоотой процесст бусад албатай хамтран ажиллах |
- Нярав мэргэжлээр ажиллаж байсан болон мэргэжлийн боловсрол эзэмшсэн.
- Хүнсний борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
- Ажлын ачаалал даах чадвартай
- Хариуцлагатай
Хотын төвд байрлалтай.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.