Туслах ажилтан (УБ дахь агуулахад)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Агуулах багийн ахлахаас өдөр тутмын ажил үүрэг авч, хийж гүйцэтгэх
- Агуулахын цэвэрлэгээний стандартыг чанд баримтлах
- Агуулахын дотор болон гадна талбайг цэвэр цэмцгэр байдлаар хангах, шүүрдэх, тавиуруудыг цэгцлэх, хог хаягдлыг ангилан хаях зэрэг эд анги хадгалах талбайг цэвэрлэж, арчлах.
- ХАБЭАБО-ны бодлого, журмуудыг чанд баримтлах;
- Ажлын ирц, оролцоог дээд зэргээр хангах
- Бараа материалын бүртгэл хариуцсан багтай хамт хийсэн агуулахын барааны эмх цэгцийн үзлэгтэй холбоотой гарсан ажлуудыг хийх.
- Агуулахын өдөр тутмын ажилд ашиглагдах хэрэглээний хэрэгсэлийг хянах, 7 хоног бүр нөөцийн мэдээллийг агуулахын бүртгэлийн ажилтанд мэдээлэх.
- Компанийн Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдөн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор агуулахын сэрээт өргүүр, гар болон цахилгаан багаж, тоног төхөөрөмжийг өдөр бүр ажил эхлэхийн өмнө шалгах, үзлэг хийж шаардлагатай хуудсыг бөглөх, эвдрэл гэмтэл байгаа тохиолдолд агуулахын ахлах ажилтан болон агуулах хариуцсан ахлагчид мэдэгдэх, бүртгэх
- Жилийн эцсийн тооллогын бэлтгэл ажилд оролцох, тооллого хийх
- Сэрээт өргүүр барих / Сургалтанд хамруулна /
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бие даан, багаар ажиллах чадвартай байх
- Цэвэрч нямбай, хариуцлагатай
- Аюулгүй ажиллагааны болон ирцийн үзүүлэлт сайн байх;
Нэмэлт мэдээлэл
Зөв хандлагатай, чадварлаг мэргэжилтэн та бүхнийг :
- Aжлын байрны таатай орчин
- Гэр бүлийн гишүүдийн хувийн эрүүл мэндийн даатгал
- Ажилчдын унаа, өдрийн хоол
- Ажлын цагийн хуваарь: Даваа-Баасан 07:30-16:00
Трансвест Монголиа ХХК-д ажил горилох хүсэлт гаргасан таньд баярлалаа. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарТээвэр, логистик, агуулах
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас7577 9905
Факс7577 9906
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.