ГИДРОГЕОЛОГИЙН ТЕХНИКЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Гидрогеологийн техникч нь Гидрогеологичийн удирдамжийн дор талбай дээрх бүх гидрогеологийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.
- Гидрогеологийн цооногийн ажилд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх
- Туршилт-шүүрүүлэлтийн тоног төхөөрөмжийг бэлтгэж холбох, үйл явцыг хянах, газрын доорх усны гидродинамик шинж чанарын бүртгэл хөтлөх
- Гидрохимийн дээж авах, анхан шатны шинжилгээ хийх, лабораторийн шинжилгээнд дээж бэлтгэх
- Пьезометрийн цооногт мониторинг хийж, гидродинамик өгөгдөл бүртгэх
- Гидрохимийн сорьцлолтын ажлыг явуулах, физик-химийн үзүүлэлтийн бичиглэл хөтлөх, лабораторийн дээжийг бэлтгэх
- Монгол Улсын хууль тогтоомж, компанийн бодлого, дотоод журамд бүрэн нийцүүлэн ажиллах
- Бүх осолд дөхсөн тохиолдол, аюулыг тогтоосон журмын дагуу мэдээлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтантай хамтран ажиллах
- Компанийн нийт зорилгод нийцүүлэн бусад хэлтэс, нэгжүүдтэй хамтран ажиллах
- Ажлын байртай холбоотой бусад ажил үүргийг гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Гидрогеологи, геологи эсвэл уул уурхайн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй
- Мэргэжлийн чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- Талбай дээр ажилласан туршлагатай, багаар болон бие даан ажиллах чадвартай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно
- MS Word, Excel, Power Point, Outlook зэрэг оффисын программууд дээр ажиллах чадвартай
Нэмэлт мэдээлэл
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Бусад
БайршилДорноговь аймаг
СалбарУул уурхай
ТөрөлЭэлжийн
Холбоо барих
Утас70110675 ext 21, 99770564
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.