ТАЙЗНЫ ЗУРААЧ (3D график дизайнер)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Тайзны тоног төхөөрөмжийн 2D, 3D дизайнтай холбоотой ажлуудыг хийж гүйцэтгэх;
- Хэрэглэгч, захиалагчийн хүсэл сонирхолд нийцсэн тайзны загвар боловсруулах, 3D зураг зурах;
- Тоног төхөөрөмж, тайзны угсралттай холбоотой инженерийн тооцоолол гаргахад шаардлагатай зураг төсөл боловсруулах;
- Орчин үеийн хэрэгцээнд суурилсан шинэлэг өнгө төрх, загвартай тайзны зураг гаргах, дизайн боловсруулах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- График дизайн болон бусад холбогдох чиглэлээр мэргэшсэн;
- График дизайны программууд (Sketch up; Blender; Corel Draw; Vector works; Capture etc.) дээр мэргэжлийн түвшинд ажилладаг;
- График дизайн, тайзны зураг зурах чиглэлд хөгжих, суралцах чин хүсэл эрмэлзэлтэй;
- Техник сэтгэлгээтэй, хөгжим, тайз дэлгэцийн төхөөрөмжүүдийн талаар ерөнхий ойлголттой;
- Эвент үйл ажиллагаа, энтертайнмент салбарт ажиллах хүсэл эрмэлзэлтэй;
- Эерэг хандлагатай, харилцааны ур чадвартай;
Нэмэлт мэдээлэл
Танд:
- Мэдлэг ур чадвараа хөгжүүлэн тасралтгүй суралцах боломж
- Эрч хүчтэй, хурдтай, шинийг санаачлагч хамт олон дунд, хичээл зүтгэлээ үнэлүүлэн ажиллахыг урьж байна.
Цалин урамшуулал: Үндсэн цалин + эвент үйл ажиллагааны нэмэгдэл цалин
Анкет бөглөх хаяг: Та CV-ээ манай Холбоо барих хэсэгт байрлах и-мэйл хаягаар илгээхээс гадна 120 мянгатын автобусны буудлын хажууд саарал шилэн "Regis Place" оффис барилгын 6 давхрын 603 тоот (Yamaha гэсэн том бичигтэй) ирж анкет бөглөх боломжтой.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарСоёл урлаг, дизайн, энтертайнмент
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас75059911, 96415252, 86699772
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.