ТӨСӨЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хэрэгжиж буй төслүүдийг олон улсын төслийн удирдлагын стандарт, арга аргачлалын дагуу удирдан зохион байгуулж гүйцэтгэх;
- Төсөл эхлэхээс өмнөх орчны шинжилгээг үндэслэл судалгаатайгаар хийж гүйцэтгэх, дата мэдээлэл цуглуулах, баримт бичиг нэгтгэн, боловсруулах;
- Төслийг зорилгодоо хүрч амжилттай хэрэгжүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг боловсруулах, төлөвлөх, хяналт тавих, төслийн багийн гишүүдийг удирдах, чиглүүлэх, зохион байгуулах, төслийн явцыг холбогдох хороо, удирдлага, газар нэгжид тайлагнах;
- Төслийн баг доторх болон оролцогч талуудын хоорондын харилцааг үр ашигтай удирдан зохицуулах, мэдээллийн уялдаа холбоог хангаж ажиллах;
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
Мэргэжил: Банк санхүү, Бизнесийн удирдлага, Мэдээллийн системийн удирдлага.
Туршлага: Мэргэжлээрээ 2 болон түүнээс дээш жил ажилласан байх
Ур чадвар:
- Windows-н орчны Office-ийн программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай байх.
- Судалгаа шинжилгээ хийж, нэгтгэн дүгнэх, эрсдэлийг урьдчилан тооцоолох ур чадвартай байх.
- Банкны төлбөр тооцоо, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдлэгтэй байх.
- Бизнес процесс болон мэдээллийн системийн уялдаа холбоог ойлгох чадвартай
- Албан бичиг төлөвлөх, боловсруулах ур чадвартай байх.
- Төслийн удирдлагын талаар ойлголттой, цаашид ажиллах сонирхолтой.
- Төслийн багт ажиллаж байсан туршлагатай, системийн шаардлагыг бүрдүүлж, баримтжуулж байсан бол давуу тал болно.
- Англи хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй байх.
Ерөнхий ур чадвар:
- Үр дүнтэй харилцаа, холбоо тогтоох
- Өөрчлөлтөд дасан зохицох
- Багаар ажиллах
- Асуудлыг шийдвэрлэх болон дүгнэлт хийх
- Төлөвлөх болон зохион байгуулах
- Дүн шинжилгээ хийх
- Банкны нууцыг хадгалах
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас75051881, 1800-1881
Факс319044
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.