ИВЭЭН ТЭТГЭЛЭГ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
“Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ нь хүүхдийн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба Монгол Улсын татварын тухай хуулийн 22.9-д заасан хандив санхүүгийн дэмжлэг үзүүлэх стандартад нийцсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг.
Ивээн тэтгэлэг хариуцсан менежер хүүхдийн боловсрол, хөгжил, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хандив өгөх ААН байгууллага, хувь хүмүүст нөлөөлж ТББ-ийн санхүүжилт бүрдүүлэх үндсэн чиг үүрэгтэй.
- Хүүхдийн боловсролын хөтөлбөр, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх байгууллагууд, компаниудтай харилцаа тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх
- Хөтөлбөрийн санхүүжилт, ивээн тэтгэлгийн гэрээ хэлэлцээр хийх
- Хамтын ажиллагааны саналууд боловсруулах, танилцуулах, хэрэгжүүлэх
- Хөтөлбөрийн үйл ажиллагаанд оролцогч талуудын сэтгэл ханамжийг хангах
- Байгууллагын нэр хүнд, брэндийг харилцагч байгууллагуудад оновчтой таниулах
- Хөтөлбөрийн зах зээл, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг судлах
Ажлын байранд тавигдах шаардлага
Тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлага, маркетинг, олон нийттэй харилцах, боловсролын менежмент зэрэг чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Хамтын ажиллагаа, борлуулалт, бизнес хөгжүүлэлтээр 2 ба түүнээс дээш жилийн туршлагатай
- Харилцааны өндөр ур чадвартай, итгэл төрүүлэхүйц тайлбарлах, хэлэлцээр хийх чадвартай
- Багаар ажиллах, зохион байгуулах чадвартай
- Хүүхдийн боловсролын салбарт ажиллах чин сэтгэлтэй
Нэмэлт мэдээлэл
Давуу тал:
- Боловсролын байгууллага, ТББ-д санхүүжилт, хамтын ажиллагаа хариуцсан туршлагатай
- Хүүхэд, боловсролын чиглэлд хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлага
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно
Бусад
СалбарТөрийн болон төрийн бус байгууллага, ОУБ
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.