СӨХ хариуцсан менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
-
Өндөр зэрэглэлийн хотхоны СӨХ өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
-
Өдөр тутмын үйл ажиллагааны тайланг Гүйцэтгэх захирал, Удирдах Зөвлөл, Хяналтын Зөвлөлд танилцуулах, шийдвэрлэх
-
Оршин суугчдыг мэдээллээр тогтмол хангах, оршин суугчдын хүсэлт, санал, гомдлыг тогтмол хүлээн авч шийдвэрлэх
- Оршин суугчдын авлага барагдуулалтыг бага байлгах арга хэмжээ авах, нягтлантай хамтран ажиллаж тайлан мэдээ бэлтгэх
- Үйлчилгээний ажилчдыг удирдан зохион байгуулах, ажлын гүйцэтгэлд хяналт тавих
-
Хотхоны хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс харуул хамгаалалтын байгууллага, гуравдагч туслан гүйцэтгэгч нарын ажилд хяналт тавих
-
СӨХ-ны баримт бичгийн бүрдэл, эмх цэгцийг хангах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Барилгын ашиглалт, хөрөнгийн менежментийн талаар мэдлэгтэй байх
- Зохион байгуулах болон харилцааны өндөр чадвартай байх
- Багаар ажиллах, баг удирдах чадвартай байх
- Асуудлыг шийдвэрлэх, аналитик сэтгэлгээтэй байх
- Компьютерийн хэрэглээний мэдлэгтэй, MS Office программ дээр ажиллах чадвартай байх
- Ажлын ачаалал даах, цагийг зөв зохион байгуулах чадвартай байх
- Бичиг баримт боловсруулах, тайлан репорт бэлдэх чадвартай байх
- СӨХ-д ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТүвшинАхлах менежер
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас88889428, 80115722, 80115763
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.