Сэндвич артист /Үйлчилгээний ажилтан/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- “Subway” салбар ресторанаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчийн захиалгын дагуу сэндвич үйлдэрлэх ажлыг бие дааж хийж гүйцэтгэх; /Сургана/
- Бүтээгдэхүүний чанар, үйлчилгээг стандартын дагуу хийх;
- Үйлчлүүлэгчтэй найрсаг харилцах;
- Өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг болж хамтран ажиллах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүнсний технологи, нийтийн хоол, бизнесийн удирдлага чиглэлээр их, дээд сургууль төгссөн байвал давуу талтай;
- Ресторан, үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан туршлагатай;
- Түргэн хоолны ресторанд ажиллах хүсэл сонирхолтой;
- Харилцаа хандлага эерэг байх;
- Аливаа шинэ зүйлийг хурдан сурч, өсч хөгжих тэмүүлэлтэй;
- Ээлжээр ажиллах боломжтой; /Ажлын 8 цагаар/
Нэмэлт мэдээлэл
КОМПАНИЙН ЭРЧ ХҮЧТЭЙ ХАМТ ОЛОНД НЭГДЭЖ, ХАМТЫН ХҮЧЭЭР КАРЬЕРЫНХАА ОРГИЛ ХҮРТЭЛ МАНЛАЙЛАН АЖИЛЛАХЫГ ХҮССЭН ХҮН БҮРД НЭЭЛТТЭЙ.
Таныг алхам тутамдаа өөрийнхөө хамгийн сайн хувилбар байхыг дэмжих болно.
- Ажлын таатай орчин;
- Системтэй эргэх харилцаа холбоо;
- Тасралтгүй хөгжих сургалтын систем;
- Ур чадвартай нөхөрсөг хамт олон;
- Группын хэмжээнд салбар компаниудын хооронд шилжин ажиллах, карьерын өсөлт хийх боломжтой;
- Мэргэжлийн болон бусад ур чадварыг хөгжүүлэх сар бүрийн сургалтууд;
- Таван Богд Группийн хэмжээнд 5-6 төрлийн сонирхлын клубын үйл ажиллагаа
- Байгууллагын эмч, ЭМДаатгал;
- Ажилтанд олгох сар бүрийн купон;
- Эмнэлэгт үзүүлэх 2 сар тутамд 1 удаагийн 4 цагийн цалинтай чөлөө;
- Ажилтны хөнгөлөлттэй бараа бүтээгдэхүүний зээлээр авах боломжтой;
- Олон улсын франчайз эрхтэй бизнест туршлагаа нэмэгдүүлэн ажиллах боломжтой;
Хаяг:
Улаанбаатар хот, ХУД, 3-р хороо, Таван Богд Группийн салбар байрны 1 давхарт ирж анкет бөглөн уулзах боломжтой.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарРесторан, хоол үйлдвэрлэл
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.