Япон түншүүдтэй харилцах, захиалга болон бараа нийлүүлэлтийн үйл явцад оролцох
Орчуулга хийх (Япон-Монгол, Монгол-Япон)
Импортын бичиг баримт бүрдүүлэх, гаалийн процесс дэмжих
Бүтээгдэхүүний талаар мэдээлэл боловсруулах, тайлагнах
Ажлын байрны тодорхой бусад чиг үүргийг гүйцэтгэх
Зөв хандлага, суралцах хөгжих эрмэлзэлтэй
Хариуцлагатай, багаар ажиллах, удирдан чиглүүлэх чадвар сайн
Ажил мэргэжлийн ёс зүйтэй
Гадаад худалдаа, бизнесийн удирдлага, орчуулагч зэрэг чиглэлээр их дээд сургууль төгссөн бол давуу тал болно
Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
Компанийн Танилцуулга
Манай компани "SKS” Shinrai Kouken Solution ХХК нь нь Япон Улстай худалдаа, логистик, онлайн худалдааны чиглэлээр тогтмол, тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг Монголын худалдааны компани юм. Бид Япон улсаас Монгол Улсад автомашин, бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүн, B2B дээр суурилсан тусгай захиалгат бүтээгдэхүүнүүд-ийг шууд нийлүүлж, хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, найдвартай үйлчилгээ үзүүлдэг.
Японоос автомашин нийлүүлэлт - Deed Motors
Бид Японы авто дуудлага худалдаагаар дамжуулан хэрэглэгчийн захиалгын дагуу автомашин худалдан авч, тээвэрлэн Монгол Улсад найдвартай, баталгаатайгаар нийлүүлдэг.
Худалдан авах бүх шат дамжлагыг ил тод, мэргэжлийн түвшинд гүйцэтгэж, хэрэглэгчдэд зөвлөгөө өгөх, гаалийн бүрдүүлэлт хийх, бүртгэлтэй холбоотой туслалцаа үзүүлдэг.
Онлайн худалдаа - Japanshop.mn
Манай Japanshop.mn сайт нь Японоос чанартай, оригинал бараа бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд хүргэх зорилготой онлайн худалдааны платформ юм.
Гэр ахуйн бараа, хүнс, гоо сайхан, цахилгаан хэрэгсэл зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг Японд байгаа эх үүсвэрээс шууд сонгон авах боломжтой.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.