IB хөтөлбөрийн Diploma program хүрээнд химийн хичээлийг олон улсын стандартын дагуу заах, сурагчдын судалгааны арга барил, шинжлэх ухаанч сэтгэлгээ, дүн шинжилгээ хийх чадварыг хөгжүүлэх, хөтөлбөрийн үнэлгээ (IA, EE) болон шалгалтад бэлтгэх үйл явцыг үр дүнтэй удирдан чиглүүлэх.
IBDP Chemistry хөтөлбөрийг сургалтын төлөвлөгөө, IB стандартын дагуу хэрэгжүүлэх
Хичээлүүдийг судалгаа (inquiry)-д суурилсан, сурагч төвтэй байдлаар зохион байгуулах
IA (Internal Assessment) бүтээлийг удирдан чиглүүлэх, үнэлэх
Сурагчдыг Paper 1, 2, 3 шалгалтад бэлтгэх
Хими лабораторийн аюулгүй ажиллагааг хангаж, туршилтын хичээлүүдийг удирдан явуулах
Extended Essay бичиж буй сурагчдыг хими чиглэлээр зөвлөх (хэрэв тохиолдвол)
Сургалтын үр дүнг үнэлэх, дүн шинжилгээ хийх, сурагчдад чанартай, хөгжүүлэлттэй санал зөвлөгөө өгөх
IB-ийн үзэл баримтлал, Сурагчийн Дүр Төрх (Learner Profile)-ийг хэрэгжүүлэх
Багийн үйл ажиллагаанд оролцох, сургалтын чанарын сайжруулалт хийхэд хувь нэмэр оруулах
Мэргэжлийн хөгжилд тогтмол хамрагдах, IB workshop-д оролцох
Химийн ухаан болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Багшлах эрхийн үнэмлэхтэй
IBDP Chemistry хичээл зааж байсан, эсвэл IA, EE чиглэлээр удирдаж байсан туршлагатай бол давуу тал
Тэмцээн уралдаан, шинжлэх ухааны клуб, олимпиад бэлтгэж байсан туршлагатай бол давуу тал
Уян хатан, олон соёлт хамт олны дунд ажиллах чадвартай
IBDP (International Baccalaureate Diploma Programme)
16–19 насны сурагчдад зориулсан хоёр жилийн олон улсын боловсролын хөтөлбөр бөгөөд дэлхий даяар хүлээн зөвшөөрөгддөг. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь оюутнуудыг академик чадвартай, шүүмжлэлт сэтгэлгээтэй, олон улсын иргэн болгон бэлтгэхэд оршино.
IA (Internal Assessment)
IA нь сурагч бүр тухайн сонгосон хичээл тус бүр дээр хийдэг бие даасан судалгааны ажил юм. Энэ нь тухайн сурагчийн ойлголт, судалгааны ур чадварыг шалгадаг.
Жишээлбэл:
Математикт статистик судалгаа
Байгалийн шинжлэх ухаанд туршилт
Нийгмийн ухаанд тохиолдол судалгаа гэх мэт.
EE (Extended Essay)
EE бол 4000 хүртэл үгийн эссэ бөгөөд сурагч өөрийн сонирхсон сэдвээр сонгон авч гүнзгий судалгаа хийдэг.
Энэ нь оюутны:
Судалгааны чадвар
Эрдэм шинжилгээний бичгийн ур чадвар
Бие дааж ажиллах чадамж зэргийг хөгжүүлдэг.
Нэмэлт мэдээлэл:
Сургуулийн орчин: Манай сургууль нь олон улсын IB хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургууль бөгөөд сурагчийн бүтээлч сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх чадвар, судалгаа хийх арга барилыг дэмжих орчныг бүрдүүлдэг.
Ангийн хэмжээ: Сургуулийн ахлах ангид нэг анги дунджаар 10–18 сурагчтай тул багш нар сурагч бүртэй нягт ажиллах боломжтой.
Лабораторийн орчин: Бүрэн тоноглогдсон шинжлэх ухааны лабораторитой, туршилт, лабораторийн ажил тогтмол зохион байгуулах боломжтой.
Багшийн хөгжлийн боломж: Жил бүрийн IB сургалтуудад хамрагдах, дотоод сургалтууд болон гадаад мэргэжлийн хөгжлийн хөтөлбөрүүдэд оролцох боломжтой.
Багийн соёл: Багш нарын хамт олон залуу, олон улсын туршлагатай, бүтээлч, хамтран ажиллах уур амьсгалтай.
Цалин, урамшуулал: Цалин нь туршлага, ур чадварт үндэслэн тохиролцох боломжтой
Zangia Academy-ийн дараах сургалтуудад хамрагдаж сертификат авсан бол давуу тал болно.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.