* Байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийг СТОУС болон МУ-ын хууль тогтоомжийн дагуу хөтлөх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, санхүүгийн болон хөрөнгө оруулалтын төсөв түүний гүйцэтгэлд хяналт тавьж холбогдох зөвшөөрөл өгөх;
* Компанийн санхүүгийн тайлан, татварын тайлан болон бусад зохицуулагч байгууллагын тайланг бэлтгэн илгээх, хяналт тавих, нэгтгэн дүгнэлт гаргах, удирдлагад танилцуулах;
Хөндлөнгийн болон дотоод аудит, бусад хяналт шалгалтын байгууллагын дүгнэлт, зөвлөмжийн дагуу арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
Тус байгууллага нь 2009 онд эрчим хүч болон барилга угсралтын чиглэлээр бүтээн байгуулалт, салбарын хөгжилд шинэ техник технологи нэвтрүүлэн, чанартай, өрсөлдөхүйц бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, угсралт суурилуулалтын ажлуудыг олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэсээр ирсэн билээ. Сүүлийн жилүүдэд гэр хороололын дахин төлөвлөлт болон орон сууцны хотхоны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд зуурмагны болон цонх салхивчны үйлдвэрүүд бүхий 8 охин компанитайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байгаа салбартаа тэргүүлэгч групп компани юм.
Давуу тал
Ажилчдын хоолтой,
Машины зогсоолтой
Манай компани эерэг хандлагатай, бүтээлч эрмэлзэлтэй, эрч хүчтэй залуусыг ажлын байран дээрээ сурч хөгжих, өсөн дэвших боломжоор хангаж, чадварлаг мэргэшсэн хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна. Бид улс орныхоо эдийн засгийн хөгжил, нийгмийн хариуцлагын хүрээнд харилцагчдынхаа хүлээлтээс давсан, салбартаа тэргүүлэгч компани болох зорилготойгоор ажиллаж байна.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.