КОМПАНИЙН САНХҮҮГИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТӨСӨВ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТАЙЛАГНАЛ, ЭРСДЛИЙН УДИРДЛАГЫГ БҮХЭЛД НЬ ОНОВЧТОЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ, БИЗНЕСИЙН ҮНЭ ЦЭНИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, УДИРДЛАГЫГ САНХҮҮГИЙН НАРИЙН МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ ЗАМААР БАЙГУУЛЛАГЫН ТОГТВОРТОЙ ӨСӨЛТИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ
САНХҮҮГИЙН СТРАТЕГИ БА УДИРДЛАГА: Компанийн санхүүгийн урт болон богино хугацааны стратеги, төсөв, мөнгөн урсгалын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих Ашигт ажиллагаа, санхүүгийн үр өгөөжийг үнэлэх шинжилгээ хийж, удирдлагад тайлагнах Санхүүгийн тайлан, гүйцэтгэлийн хүлээлт, төсвийн зөрүүг тогтмол дүгнэж, зөвлөмж гаргах;
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА ЭХ ҮҮСВЭРИЙН МЕНЕЖМЕНТ: Хөрөнгө оруулалтын төсөлд шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр удирдлагыг хангах, Зардал, ашигт ажиллагааны харьцааг үнэлж, зардлын хэмнэлт, үр ашгийг нэмэгдүүлэх санал дэвшүүлэх,Валютын ханш, зээлийн хүүгийн нөлөөллийг тооцож, эрсдэлээс сэргийлэх бодлого боловсруулах;
САНХҮҮГИЙН ХЯНАЛТ БА ТАЙЛАГНАЛ: Компанийн санхүүгийн мэдээлэл, төсөв, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих,Гүйцэтгэлийн тайлан, дүгнэлт боловсруулах, хуралдаанд танилцуулах, Гадаад, дотоод санхүүгийн байгууллагатай харилцах, гэрээний биелэлтэд хяналт тавих, ERP систем, Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан санхүүгийн хяналтыг сайжруулах зорилгоор системийн нэвтрүүлэлтийн төлөвлөлт, хэрэгжилтийн явцад манлайлан оролцох;
БАГИЙН УДИРДЛАГА БА ХҮНИЙ НӨӨЦ: Санхүүгийн нэгжийн ажилтнуудыг чиглүүлж, нэгжийн уялдаа холбоо, мэдээллийг зохион байгуулах, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, хөгжүүлэх, багийн гишүүдийн сургалт, залгамж халааг төлөвлөх, манлайлал үзүүлэх;
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.