Аж ахуйн ахлах менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байршлуудын аж ахуйн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих
- Хөргүүр, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг зохион байгуулах, эвдрэл гэмтлийг мэдээлэх, засварлах арга хэмжээ авах
- Хангамжийн захиалга өгөх, хүлээн авах, нөөцийг хянах
- Харуул хамгаалалт, объектын аюулгүй байдлыг хянан зохион байгуулах
- Аж ахуйн ажилчдын ажлын хуваарь, гүйцэтгэлд хяналт тавих
- Агуулах, талбайн цэвэрлэгээ, гэрэлтүүлэг, халаалт зэрэг нөхцөл байдлыг хянах
- Тайлан мэдээ, хяналтын хуудас, асуудлын бүртгэл хөтлөх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Аж ахуйн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай (3 ба түүнээс дээш жил)
- Олон объектын ажиллагааг хянах зохион байгуулах чадвартай
- Хөргүүр, цахилгаан, сантехникийн үндсэн ойлголттой
- Багаар ажиллах, удирдан зохион байгуулах ур чадвартай
- Нийтлэг оффисын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай (Excel, Word)
- Автомашинтай бол давуу тал
Нэмэлт мэдээлэл
Аж ахуйн менежмент
Барилга байгууламжийн ашиглалт, зохион байгуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Чингэлтэй, СХД-т гэртэй бол давуу талтай.
Даваа- Бямба 09:00-18:00. Бямба гариг илүү цагаар бодогдоно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарХудалдаа, борлуулалт
ТүвшинАхлах менежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.