ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн өдөр тутмын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
- Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу санхүүгийн тайлан, мэдээллийг цаг хугацаанд нь үнэн зөв бэлтгэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу тайлагнах;
- Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, татварын тайланг хугацаанд нь гаргах, татварын хяналт шалгалтад оролцох;
- Дотоод хяналт шалгалтын системийг хөгжүүлэх, хэрэгжилтийг хангах;
- Төлбөр тооцоо, авлага, өглөг, үндсэн хөрөнгө, бараа материалын бүртгэлийг хянах, хөтлөх;
- Санхүүгийн төлөвлөгөө, төсвийг боловсруулахад оролцох, гүйцэтгэлд хяналт тавих;
- Багийн бусад гишүүдэд нягтлан бодох бүртгэл, санхүүгийн асуудлаар мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургах;
- Удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах, санхүүгийн шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээтэй (ССА, СМА, эсвэл бусад олон улсын мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй) бол давуу тал болно;
- Ерөнхий нягтлан бодогчоор 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, эсвэл нягтлан бодогчоор 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт (НББОУС) болон Монгол Улсын татварын хууль тогтоомжийн талаар ахисан түвшний мэдлэгтэй;
- Компьютерийн хэрэглээний программууд (MS Office)-ийг бүрэн эзэмшсэн, ялангуяа Excel программыг өндөр түвшинд ашиглах чадвартай;
- Нягтлан бодох бүртгэлийн програмууд дээр ажиллах чадвартай (Dayansoft);
- Аналитик сэтгэлгээтэй, асуудал шийдвэрлэх өндөр чадвартай;
- Хариуцлагатай, нягт нямбай, ажлын ачаалал даах чадвартай;
- Багаар ажиллах, бусадтай үр дүнтэй харилцах чадвартай;
Нэмэлт мэдээлэл
- Найрсаг, эерэг ажлын уур амьсгал;
- Мэргэжлийн болон хувийн ур чадвараа хөгжүүлэх өргөн боломж;
- Уян хатан ажлын цаг;
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинАхлах ажилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.