Хүнд машин механизмын механикч(Ханбогд сум)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
1. Ажлын байрны зорилго
Тоног төхөөрөмжийн бүрэлдэхүүн хэсгүүдийн засвар үйлчилгээ, ашиглалтыг дээд зэргээр нэмэгдүүлэх зорилго дор машины их засвар, эд анги сэргээн засварлах ажлыг өдөр тутмын төлөвлөгөөний дагуу Эпирок группийн чанарын стандартад нийцүүлж гүйцэтгэх. Байгаль орчин, аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэхийн зэрэгцээ, салбарын шалгарсан практикийг хэрэгжүүлэх.
2. Үндсэн үүрэг хариуцлага (дор дурдсан болон бусад)
- Байгаль орчны үүрэг хариуцлагаа ухамсарлахын зэрэгцээ Аюулгүй Ажиллагаа, Эрүүл Ахуйг нэн тэргүүнд чухалчилсан соёл төлөвшүүлэх
- Өдөр тутмын ажил үүргийг Компанийн бодлого журмыг мөрдөн аюул осолгүй гүйцэтгэх
- Ажлын байрны эмх цэгцийг хангаж, багаж хэрэгслийг хямгадан ажиллах
- Засварын цехийн эд анги засварлах болон хаягжуулах журмыг дагаж мөрдөх
- Эд ангиудын эвдрэл гэмтлийг тодорхойлж, дүн шинжилгээ хийх ба сайжруулалтын арга хэмжээ авах боломжийг судлан гаргах
- Тухайн засварын ажилтай холбоотой эвдрэл гэмтэл, шаардлагатай сэлбэгийн жагсаалт болон бусад зсварын ажлыг тодорхойлж ахлах ажилтанд мэдэгдэх
- Машины их засварын болон эд ангиудын задлах болон угсрах ажлыг чанарын дээд түвшинд хийж гүйцэтгэх
- Засварын төвийн тоног төхөөрөмжийг үйлдвэрийн гарын авлага болон дотоодын заавар журмын дагуу ашиглах
- Их засварт орж бүй тоног төхөөрөмжийн сэргээн засварлах боломжтой эд ангиудыг Хан-богд засварын цех дээр сэргээн засварлах.
- Ажлын төлөвлөгөөнөөс хамаарч шөнийн ээлжээр ажиллах.
- Машины их засвар болон эд ангиудад засвар хийсний дараагаар зохих ёсоор шалгаж тестлэх
- Засварын цехийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чандлан биелүүлж дагаж мөрдөх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хамгийн багадаа 2 жил уул уурхайн тоног төхөөрөмжийн эд ангийн засвар үйлчилгээг засварын цехийн орчинд хийж байсан туршлагатай байх
- Засварын цехийн тоног төхөөрөмж дээр ажиллаж байсан туршлагатай байх / эд анги угаах, гидро пресс, цахилгаан болон хийн багажнууд, гидро системийн ажиллагааг шалгах тоног төхөөрөмж, г.м.../
- Механикийн дээд мэргэжил эзэмшсэн байх
- Эпирок компаниас шаарддаг сертификатууд
- Учир шалтгааны дүн шинжилгээ хийх чадвартай байх (Доголдлын шинжилгээ)
- Цагийн менежментийг баримталж тухайн ажлыг цаг тухайд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх ба ачаалал даах чадвартай байх
- Ердийн болон зарим тохиолддолд төвөгтэй стандарт бус техникийн асуудал, бэрхшээлийг шийдвэрлэх чадвартай байх
- Гидравлик, цахилгаан, хийн системын үндсэн мэдэгдэхүүн
- Ажлаа тайлагнах чадвартай байх
- Аман ба бичгийн харилцааны ур чадвартай байх
- Эд ангидад хийгдэх шаардлагатай засвар үйлчилгээг тодорхойлох чадвар
- Эд ангиудын найдвартай ажиллагаа, бэлэн байдлын шаардлага, чанарын баталгаа түүний үр дагаврыг ойлгодог байх
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.