Бизнес аналист
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байгууллагын бизнесийн хэрэгцээ, асуудлыг тодорхойлж, хэрэглэгчийн шаардлагыг цуглуулах, дүн шинжилгээ хийх
- Бүтээгдэхүүн болон системийн шаардлагыг тодорхойлон BRD, PRD боловсруулах
- Үйл ажиллагааны процесс, өгөгдөл, хэрэглэгчийн урсгалыг зураглан шаардлагатай өөрчлөлтийг санал болгох
- Бизнесийн болон техникийн багуудын хооронд гүүр болж ажиллах
- Хэрэглэгчийн өгсөн санал, тулгарч буй асуудалд үндэслэн сайжруулалтын санал боловсруулах
- Agile, Scrum орчинд backlog grooming, sprint planning, daily stand-up зэрэг үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
- Шаардлагын дагуу mockup, prototype боловсруулахад UX/UI дизайнертай хамтран ажиллах
- Бүтээгдэхүүний амжилттай хэрэгжилт, үр дүнг хянах, сайжруулах
- Оролцогч талуудтай байнгын харилцаа тогтоож, мэдээлэл солилцох, шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Мэдээллийн системийн бүтэц, өгөгдлийн урсгалыг ойлгох чадвартай
- BRD, PRD боловсруулах чадвартай
- Асуудлыг задлах, шинжлэх, шалгах, логик сэтгэлгээний өндөр чадвартай
- Оролцогч талуудтай тодорхой, ойлгомжтой харилцах, манлайлах чадвартай
- ISO 9001, 27001, Agile, DevSecOps зарчмыг ойлгодог бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
- Сар бүр хоол, унааны нэмэгдэл, утасны хангамж
- Хагас жилд, жилийн эцэст нийт цалингийн хэмжээтэй тэнцэхүйц урамшуулал цалин
- Сар бүр групп компанийн охин компаниудаас худалдан авалт хийх эрх /купон/
- Удаан жилийн нэмэгдэл 3 дахь жилээс сар бүр цалин дээр нэмэгдэнэ.
- Групп компаниудаас хүүгүй зээл авах хөнгөлөлт
- Уян хатан цагийн систем
- Улиралд 1 удаа зайнаас ажиллах боломж
- Эерэг дулаан уур амьсгалтай хамт олон таныг хүлээж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.