Дижитал маркетингийн мэдээлэл боловсруулах /Full
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Япон хэлний N3 түвшинтэй хүн бүрт нээлттэй
Япон улсын онлайн зах зээлд байршсан дижитал зар сурталчилгааны үр дүнгийн дата мэдээллийг боловсруулж тайлан бэлтгэх ажил
Ажлын цагаас хамааран өдөр тутмын болон долоо хоног бүрийн тайланг бэлтгэн харилцагч талд хүлээлгэн өгнө.
Үндсэн ажлын агуулга
- Дата цуглуулах: Дижитал зар сурталчилгааны (Google, Yahoo, FB, Twitter, Line гэх мэт платформууд) гүйцэтгэл болон үр дүнгийн мэдээллийг цуглуулах.
- Дата дүн шинжилгээ: Цуглуулсан дата дээр үндэслэн, өгөгдсөн зааврын дагуу KPI метриксүүдийг тооцоолон гаргах.
- Тайлан бэлтгэх: Шинжилгээний үр дүнг нийлүүлэн, өгөгдсөн заавар, хүснэгтийн дагуу өдөр тутмын болон долоо хоногийн тайланг бэлтгэх.
- Бэлтгэсэн тайланг тогтсон хугацаанд багтаан клиент-д хүлээлгэн өгөх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Япон хэлний N3 болон түүнээс дээш түвшинтэй байх,
- Excel, PPT программуудын дунд шатны мэдлэгтэй байх,
- Цагийн менежмент болон мэдэгдэх, зөвлөлдөх зэрэг харилцааны соёлд суралцсан байх.
- Багаар ажиллах чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
- Хагас жил тутам ажлын гүйцэтгэл дээр суурилан level ахих, цалингаа нэмүүлэх боломжтой. Мөн жилийн эцэст компаний төлөвлөгөөний биелэлтээс хамаарч бонус бодогддог.
- Аль ч мэргэжлийн хүн суралцан ажиллах боломжтой буюу дадлагын хугацаанд дижитал маркетинг, тайлангийн талаар цалинтай сургалтын хөтөлбөртэй.
- Цалинтай сургалт эхлэхийн өмнө ажлын ярилцлагын үеэр Япон хэлний шалгалт авна.
- Дижитал маркетингийн чиглэлээр ажиллах хүсэлтэй Санхүү, эдийн засгийн мэргэжилтэй хүмүүст илүү тохиромжтой.
- Монгол компанид ажиллангаа Япон компанийн ажилтнуудтай харилцаж Япон хэлний чадвараа улам сайжруулах боломжтой.
- Ажиллах хугацаандаа Япон хэлний түвшин тогтоох шалгалт JLPT N1 түвшний шалгалтанд тэнцвэл шалгалтын хураамжийг компани төлөх боломжтой.
- Дижитал маркетингийн хэлтэст ажилд орсноор Office365, Google Workspace , Slack зэрэг төлбөртэй аккаунтуудыг үнэгүй ашиглах боломжтой.
- Үндсэн ажилтан болсон тохиолдолд 7 хоногийн 1 өдөр гэрээсээ ажиллах боломжтой.
- Япон компанийн үйл ажиллагаа, ажлын арга барилаас суралцах боломжтой.
- Залуу баг хамт олонтой ажиллаж хүрээлэлээ нэмэгдүүлэх таатай орчинтой.
- Ажлын цагийн уян хатан зохицуулалттай.
- Япон руу албан томилолтоор явах боломжтойгоос гадна Япон улсын Дэнцү групп компанид ажилласан карьерын түүхтэй болох боломжтой.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарПрограмм хангамж, мэдээллийн технологи
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.