ЗАХИРЛЫН ЖОЛООЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, заавар, журмыг баримтлан техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах
- Машины эд ангийн бүрэн бүтэн байдлыг өглөө бүр шалгах, зорчигчдын аюулгүй байдлыг хангахуйц мэргэжлийн түвшинд машин жолоодох
- Тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний талаархи мэдээллийг тухай бүр цаг алдалгүй мэдээлж, эвдрэл гэмтлийг оношлох, доголдлыг тухай бүр засаж янзлах, зайлшгүй шаардлагатай тохиолдолд мэргэжлийн засварын газраар засвар үйлчилгээ хийлгэх
- Жил бүрийн авто тээврийн хэрэгслийн оношлогоо, бүртгэл тооллогонд цаг тухай бүрд хугацаа хэтрэлгүй орох
- Машин техникийн жижиг засвар, арчлалт, өдөр тутмын цэвэрлэгээ, өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлыг хангаж ажиллах
- Шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад бий болсон доголдлыг мэргэжлийн байгууллагаар арилгуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Жолоочоор 1-ээс доошгүй жил ажиллаж байсан туршлагатай
- Тогтвор суурьшилтай ажиллах
- Машин, техникийн талаар өргөн мэдлэгтэй
- Муу зуршилгүй, тамхи татдаггүй
- Зөв хандлагатай, Цаг баримталдаг
- Нямбай, хувийн зохион байгуулалт сайтай
- 30-40 насны
- Тус компани нь Захирлын жолоочоор 3 ажилтан шалгаруулан ажилд авна.
Нэмэлт мэдээлэл
- Үндсэн цалинг тухайн ажил горилогчийн ажлын туршлага, гадаад хэлний мэдлэгээс хамааран нэмэлтээр харилцан тохиролцож болно.
- Илүү цагаар ажиллуулсан нөхцөлд хуулийн дагуу тооцон олгодог.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.