ХАЛААЛТ АГААР СЭЛГЭЛТИЙН ЗУРГИЙН ИНЖЕНЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Барилга байгууламжийн халаалт агаар сэлгэлтийн системийн тооцоо болон инженерийн шийдлийг зургийн даалгаврыг үндэслэн холбогдох норм стандарт, техникийн шаардлагын дагуу ажлын зураг төсөл боловсруулах, батлуулах
- Барилга угсралтын ажлын үед төслийн талбайд зураг төсөл зохиогчийн хяналтыг гүйцэтгэх, илэрсэн алдаа зөрчлийг арилгуулах ба тухайн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн шийдэл гаргах, зөвлөмж, чиглүүлэг өгөх
- Бусад инженер, архитекторуудтай хамтарч багаар ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Халаалт агаар сэлгэлт, дулаан хангамжийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлийн програмаас аль нэгийг хэрэглээний түвшинд эзэмшсэн байх /Autocad, Revit .../
- Цаашид мэргэжлээрээ тогтвортой ажиллах
- Ажилд хандах эерэг хандлагатай, шинэ санал санаачлагыг дэмжиж хамтарч ажиллах ур чадвартай байх
- Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай байх
- Багаар ажиллах ур чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
- Ажлын цаг 08.00 - 17.00 эсвэл 09.00 - 18.00 сонголтуудаас сонгон ажиллах боломжтой.
- Цалин дээр нэмээд өдрийн хоолны мөнгө олгодог.
- Найрсаг, эрч хүчтэй баг хамт олонтой.
- Зураг төслийн BIM-REVIT программыг 100% нэвтрүүлсэн.
- Нэг дор бүх инженер, архитекторууд сууж ажилладаг учир хорших инженерүүдтэйгээ уялдаа холбоо сайтай ажилладаг.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас+976 9699-9996, +976 9699-9995
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.