Дотоод хяналт шалгалтын мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Дотоод хяналт шалгалтыг Байгууллагын бүх алба, хэлтэс, нэгж, ажилтныг бүрэн хамруулж, төлөвлөгөө, удирдамжийн дагуу гүйцэтгэх;
- Шалгалтын хүрээнд: хууль тогтоомж, байгууллагын дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих;
- Байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, эрсдлийн түвшинг тодорхойлох;
- Байгууллагын бүх алба, хэлтэс,нэгж, ажилтнуудын ажлын төлөвлөгөөний биелэлтэд шалгалт хийх;
- Бичиг хэрэг, түүний бүртгэл, эмх цэгц, хадгалалт, хамгаалалт, ашиглалтанд хяналт тавих;
- Шалгалтын тайлан, зөвлөмж бэлдэж удирдлагад танилцуулах;
- Хийсэн хяналт, шалгалтын талаар бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх;
- Холбогдох хуулийн дагуу хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлж буй байгууллагад шаардлагатай дэмжлэг өгч ажиллах;
- Байгууллагад мөрдөгдөж буй дүрэм, журмыг боловсронгуй болгох талаар санал боловсруулж удирдлагад танилцуулах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, Эрх зүйч, Бизнесийн удирдлагын аль нэг чиглэлээр баклавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Хуулийн болон дотоод хяналт шалгалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
- Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Мэдээлэл боловсруулах, судалгаа хийж дүгнэлт гаргах, баримт бичиг боловсруулж тайлан гаргах чадвартай байх;
- Асуудалд дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах чадвартай;
- Багаар ажиллах чадвартай;
- Харилцааны өндөр соёлтой.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарТээвэр, логистик, агуулах
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.