МОБАЙЛ ХӨГЖҮҮЛЭГЧ /ТЭСО ИНВЕСТМЭНТ/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Android болон iOS системд зориулсан мобайл аппликейшн хөгжүүлэлт, шинэчлэлт, тест хийж нэвтрүүлэх
- React Native Framework дээр cross-platform мобайл апп хөгжүүлэх
- Figma дээр гаргасан загварын дагуу төрөл бүрийн дэлгэцийн хэмжээнд UI хөгжүүлэх
- Rest API холболтууд хийх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Программ хангамж эсвэл мобайл хөгжүүлэлтийн чиглэлээр сургууль төгссөн
- 1-ээс дээш жилийн мобайл хөгжүүлэлтийн туршлагатай
- Flutter, React Native эсвэл Kotlin/Swift-ээр мобайл апп хөгжүүлж байсан туршлагатай
- Firebase, push notification, in-app purchase зэрэг мобайл функц дээр ажилласан
- UI/UX-ийн талаар мэдлэгтэй, хэрэглэгчийн туршлага дээр төвлөрч хөгжүүлэлт хийх чадвартай
- REST API ашиглаж сервертэй холбох чадвартай
Нэмэлт мэдээлэл
Тэсо группийг сонгох шалтгаан:
- Ажлын үр дүнг үнэлж чаддаг, ахиж дэвших хөгжих боломжоор дүүрэн, албан тушаалын онцлогт тохирсон "УЯН ХАТАН ЦАГ" -ийн системтэй.
- Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн "ЗӨВ ХУРИМТЛАЛЫН САН"-ийн системийг нэвтрүүлсэн.
- Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачилгыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг "ЗӨВ САНАЛЫН СИСТЕМ, САЙН ДУРЫН СОНИРХЛЫН КЛУБ"-ууд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг.
- Ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллагын дэргэдэх "ЗӨВ БАГАЧУУД ЦЭЦЭРЛЭГ" хүүхдийн цэцэрлэгийг 2019 оноос байгуулаад явж буй ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИ, ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУ ХАМТ ОЛОН ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарПрограмм хангамж, мэдээллийн технологи
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.