График дизайнер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Сургуулийн маркетингийн идэвхжүүлэлт, сошиал контент болон бусад хэвлэлийн эх бэлтгэлтэй холбоотой ажлуудыг хийж гүйцэтгэх
- Сошиал медиа, вэбсайт, хэвлэмэл материал, реклам сурталчилгааны хэрэгсэл зэрэгт зориулсан дизайны шийдлүүдийг боловсруулах
- Шинэ санаа, чиг хандлагыг судалж, багтаа санал болгох замаар бүтээлч байдлыг дэмжих
- Сургуулийн зорилго, онцлогт тулгуурлан ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргийн дагуу ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- График дизайн чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Adobe Creative Suite (Photoshop, Illustrator, InDesign гэх мэт)-ийг программууд дээр ажиллах чадвартай
- UI/UX дизайны мэдлэгтэй
- Багаар ажиллах чадвартай, хурдан шуурхай, шинэ санал санаачлагатай
- Хэвлэлийн эх бэлтгэл, постер зэргийг богино хугацаанд хийх чадвартай
- Видео шторк, эвлүүлэг хийх чадвартай бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
Манай сургууль нь найрсаг хамт олон, дэвшилтэт хөтөлбөртэй, сурагчдын хөгжилд түлхэц болох зорилготой байгууллага юм. Бид та бүхнийг дараах боломжуудаар хангаж ажиллахыг урьж байна:
- Мэргэжлийн өсөлт, хөгжлийг дэмжсэн сургалт, хөтөлбөрүүд
- Австрали улсад мэргэжил дээшлүүлэх сургалт, хөтөлбөрт хамрагдах
- Нээлттэй, дэмжлэг үзүүлдэг удирдлагын баг
- Шударга, тогтвортой цалин, урамшууллын систем
- Сэтгэл ханамжтай, аюулгүй ажлын орчин
- Шинэлэг хичээл заах арга барилыг хэрэгжүүлэх боломж
- Эв нэгдэлтэй, эрч хүчтэй хамт олон Хүүхдийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй, бүтээлч, санаачилгатай та бүхнийг манай багт нэгдэхийг урьж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБоловсрол, шинжлэх ухаан
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.