Компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, обьект руу орох, гарах хөдөлгөөнд хяналт тавих, зочдыг эелдэг найрсгаар угтан авч, шаардлагатай мэдээллийг өгөх, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн багийн ажиллагааг дэмжин ажиллана.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Өглөөний ирцийн мэдээлэл нэгтгэх, хяналт тавих
Обьект руу орох, гарах хөдөлгөөнийг хянах, бүртгэх
Обьектуудын цэвэр, цэмцгэр байдлыг хянаж, стандартын дагуу байлгах
Зочдыг найрсгаар угтан авч, шаардлагатай мэдээллийг өгч чиглүүлэх
Утас болон биечлэн ирсэн үйлчлүүлэгчдэд эмнэлгийн үйлчилгээний талаар мэдээлэл өгөх
Холбоо, харилцаа, мэдээллийн урсгалыг зөв зохион байгуулах
Удирдаж буй багийн гүйцэтгэлд үнэлгээ өгөх, ажлын зохион байгуулалтад оролцох
Байгууллагын бусад өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
Харилцааны өндөр соёлтой, эелдэг, найрсаг зан төлөвтэй
Үйлчлүүлэгчидтэй хүндэтгэлтэй, эерэг хандлагатай харьцах чадвартай
Цаг баримталдаг, хувийн зохион байгуулалт сайтай
Багаар ажиллах, шаардлагатай үед бие даан шийдвэр гаргах чадвартай
Компьютерийн анхан шатны мэдлэгтэй (MS Office, имэйл ашиглах чадвартай)
Угтах үйлчилгээ, хэрэглэгчийн үйлчилгээний туршлагатай бол давуу тал
Хурдан суралцдаг, зөв дүр төрхтэй
Дууны өнгө, аялга тод, цэвэр хэллэгтэй
Ажлын байрандаа тууштай ажиллах сонирхолтой
Цэвэр, тохилог орчинд найрсаг хамт олны дунд ажиллан, өөрийгөө хөгжүүлэх боломжтой ажлын байранд таныг урьж байна.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.