Сургалтын менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх чиглэлээр бодит ажил хэрэгжүүлж байсан туршлага
- Багш нарын үйл ажиллагаанд зөвлөх, хяналт тавих, сургалт зохион байгуулах чиглэлээр үр дүнтэй ажилласан байх
- Сургалтын материал, гарын авлага боловсруулах
- Сургалтын багийг удирдлагаар хангах
- Сургалтын үйл ажиллагааг дэмжих, зохион байгуулах гэх мэт ажлын тодорхойлолтод заагдсан ажил үүргийн гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Боловсролын бакалаврын зэрэгтэй (заавал бага ангийн боловсролын чиглэлээр)
- Боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй /Сургалтын удирдлага, боловсролын менежмент, арга зүйч багш чиглэлээр магистр бол давуу тал/
- Бага ангийн багшаар хамгийн багадаа 5 жил, сургалтын менежер, арга зүйчээр 2-с дээш жил ажилласан байх
- Хөтөлбөрийн мэдлэг
Монгол Улсын бага ангийн үндэсний сургалтын цөм хөтөлбөрийг бүрэн мэддэг
- Олон улсын хөтөлбөрүүд (ACARA, IB PYP, Cambridge Primary, VCE гэх мэт)-ийн бүтэц, арга зүйн үндэслэлд ойлголттой
- Арга зүй, сургалтын дэмжлэг
Хүүхдийн хөгжлийн насны онцлогт нийцсэн хичээл зохион байгуулах арга зүй, бүтээлч сургалтын төлөвлөлтийн ур чадвартай
- Сургалтын хуваарь, хичээл хоорондын уялдаа, эргэх холбоог төлөвлөх, хянах чадвартай
- Багш нарт сургалтын зөвлөгөө, хичээлийн анализ хийх аргачлалд туршлагатай
- Сурагчийн амжилт ба ахицын үнэлгээ (formative/summative assessment)-г шинжлэх ухаанч, хөгжлийн чиглэлд удирдах чадвартай
- Эцэг эх, багш, удирдлагын гурвалсан хамтын ажиллагааг зохион байгуулах ур чадвартай
Нэмэлт мэдээлэл
Манай сургууль нь найрсаг хамт олон, дэвшилтэт хөтөлбөртэй, сурагчдын хөгжилд түлхэц болох зорилготой байгууллага юм. Бид та бүхнийг дараах боломжуудаар хангаж ажиллахыг урьж байна:
- Мэргэжлийн өсөлт, хөгжлийг дэмжсэн сургалт, хөтөлбөрүүд
- Австрали улсад мэргэжил дээшлүүлэх сургалт, хөтөлбөрт хамрагдах
- Нээлттэй, дэмжлэг үзүүлдэг удирдлагын баг
- Шударга, тогтвортой цалин, урамшууллын систем
- Сэтгэл ханамжтай, аюулгүй ажлын орчин
- Шинэлэг хичээл заах арга барилыг хэрэгжүүлэх боломж
- Эв нэгдэлтэй, эрч хүчтэй хамт олон Хүүхдийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй, бүтээлч, санаачилгатай та бүхнийг манай багт нэгдэхийг урьж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБоловсрол, шинжлэх ухаан
ТүвшинАхлах мэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.