Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эпирок Монголиа ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Гүний уурхайн тоног төхөөрөмжийн цахилгаанчин

Тохиролцоно
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Ажлын байрны зорилго: Байгаль орчин, аюулгүй ажиллагааны стандартуудыг баримтлан гүний уурхайн өрөмдлөгийн машин, тоног төхөөрөмжийн бүрэлдэхүүн хэсгүүдийн ашиглалтыг нэмэгдүүлэх, бэлэн байдал, найдвартай ажиллагааг хангаж, цахилгаан, гидр болон механик талын засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх.

 

Үндсэн үүрэг хариуцлага (дор дурдсан болон бусад):

  • Байгаль орчны үүрэг хариуцлагаа ухамсарлахын зэрэгцээ аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг нэн тэргүүнд чухалчилсан соёл төлөвшүүлэх
  • Эпирокийн тоног төхөөрөмж дээр нарийн төвөгтэй оношлогоо, засвар үйлчилгээг оновчтой чанартай гүйцэтгэх
  • Цахилгааны засвар үйлчилгээ хариуцсан ахлах ажилтанд өдөр тутмын ажлаа тайлагнаж, ажлын даалгавар авч ажилах, дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах
  • Засвар үйлчилгээний бүх цахилгааны үйл ажиллагааг шалгаж, ажиллахад бэлэн гэж гарын үсэг зурсны дараа бүх өрмийн төхөөрөмжийг ажилдаа буцааж өгөхийг баталгаажуулна.
  • Эпирок компаниас хэрэгжүүлдэг тоног төхөөрөмжийн цахилгааны гэмтэлээс урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний хөтөлбөрийг хариуцан ажиллах
  • Бүх өрөмдлөгийн тоног төхөөрөмжид засвар хийсний дараагаар дахин ажиллуулахын өмнө зохих ёсоор шалган баталгаажуулах
  • Утасны схем, компьютерийн программ хангамж, оношлогооны төхөөрөмжийг ашиглан бага хүчдэлийн системийн алдааг олж засварлах.
  • Шугам дамжуулах, утас татах, цахилгааны холболт зэргийг диаграм , эсвэл цахилгааны схемийг ашиглан мэргэжлийн түвшинд гүйцэтгэх.
  • Гэмтэлтэй бүрэлдэхүүн хэсэг/систем, алдаатай ажиллагаа, хэвийн бус нөхцөл байдлыг илрүүлж, шууд удирдлагадаа даруй мэдээлэх.
  • Бага хүчдэлийн цахилгаан системтэй холбоотой бүх KPI-д нийцүүлэн үр дүнтэй ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

Шаардагдах мэдлэг, ур чадвар:

 

  • Хамгийн багадаа 3 жил автын цахилгаан, электроник болон микроэлекроник чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.
  • Оношлогоо, алдааг олж засварлах маш сайн ур чадвартай
  • Автын цахилгаанчин мэргэжил болон электроникийн чиглэлээр дээд мэргэжил эзэмшсэн байх
  • SAP систем дээр ажилладаг бол давуу тал
  • MS Excel болон Word программ дээр ажиллах чадвар
  • Эпирок компаниас шаарддаг сертификатуудтай сургалтыг амжилттай дүүргэсэн бол давуу тал
  • Учир шалтгааны шинжилгээ хийж, гэмтлийн үндсэн шалтгааныг тодорхойлж тайлагнах чадвартай байх
  • Аман ба бичгийн харилцааны өндөр ур чадвартай байх
  • Тоног төхөөрөмжид хийгдэх шаардлагатай засвар үйлчилгээг тодорхойлох чадвартай байх.
  • Тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, бэлэн байдлын шаардлага, түүний үр дагаврыг ойлгодог байх
  • Бага хүчдэлийн цахилгаантай холбоотой даалгавруудыг гүйцэтгэхийн тулд аюулгүйгээр төлөвлөх, зохион байгуулах чадвартай байх.
  • Бүх цахилгаан эд анги, тэдгээрийн хамгийн тохиромжтой ажиллагааны талаархи мэдлэтэй байх
  • Алдааг олж засварлах зарчим, хэрэглээний талаар өргөн мэдлэгтэй байх_
  • Цахилгааны стандартын талаар өндөр түвшний мэдлэг, ойлголттой байх.
  • Алдаа илрүүлэх өндөр чадвартай, зураг уншиж, тайлбарлах чадвартай байх.

Нэмэлт мэдээлэл

Та бүхэнд бид дараах боломж, давуу талуудыг санал болгож байна

 

  • 152 жилийн түүхтэй ОУ-ын групп компанийн хөгжил дэвшил, шинэчлэл, бүтээн байгуулалтын нэг хэсэг болох,
  • Аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, сэтгэлзүйн сайн сайхныг нэгдүгээрт тавьдаг ажлын орчин,
  • Ёс зүйг дээдэлдэг найрсаг, чадварлаг хамт олон,
  • Бүтээлч сэтгэлгээ, хамтын ажиллагаа, шинэ санаачлагыг дэмждэг байгууллагын соёл,
  • Өрсөлдөхүйц цалин хөлс, хангамж,
  • Цалинтай амралт чөлөөнүүд,
  • Эрүүл мэнд, ажил олгогчийн хариуцлагын нэмэлт 100%-н даатгалууд,
  • Ур чадвар хөгжүүлэх сургалтууд бүхий баялаг цахим платформ
  • ЛинкедИн сургалтын үнэгүй лицензийн эрх,
  • Эпирокийн бусад салбаруудаас туршлага судлах, мэргэжлээрээ хөгжиж замнах боломж

 

Та энэ ажлын байрыг сонирхон, Эпирокийн гэр бүлд нэгдэхийг хүсвэл өөрийн CV буюу ажил байдлын намтар, өргөдлөө careers.mongolia @ epiroc.com имэйл хаяг руу 2025  оны 7-р сарын 9-ний дотор илгээнэ үү.

 

Бид зөвхөн дараагийн шатны сонгон шалгаруулалтад шалгарсан ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Бусад

БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн

Холбоо барих

Утас70129294

Зар нийтэлсэн огноо

2025-06-30 10:39

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Цахилгаанчин 14х14 ээлжээр ажиллана"АГЛАГ ХАНГАЙН УУЛС" ХХК
2025-07-04
Уулын туслах ажилтан/ Автобусны жолоочТиТиЖиВиСиӨү ХХК
2025-06-21
Тооцооны нягтлан бодогчХера Экуйпмент ХХК
2025-06-24
ШУГАМ ХООЛОЙН ЗАСВАРЧИН /КДБХ/Хан Алтай Ресурс ХХК
2025-06-25
ХАБЭА-н ажилтан 14/14 ээлжээр ажиллана /эрэгтэй/Үенчмөнх Буян ХХК
2025-06-30
ГЕОЛОГИЧ (Картографич)Гацуурт ХХК
2025-06-17
Оосорлогч дохиочин /Оюу Толгой төсөл/Говь Инфрастракчер Партнерс
2025-06-30
ТЭСЭЛГЭЭНИЙ ЖОЛООЧ 14/14МЕРА
2025-07-03
ОТ-д Механик ажилтанЭм Эм Эс Инженеринг ХХК
2025-06-16
ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАСВАРЧИН /ШИНЭ ТӨГСӨГЧ/Монголын Алт (МАК) ХХК
2025-06-26
Туслах ажилтан /уурхайд/"Дархан Эрхэт Майнинг" ХХК
2025-07-14
КОВШИЙН ОПЕРАТОРКомацу гови ХХК
2025-07-09
Техник Ашиглалтын инженерНормаунт ХХК
2025-07-02
Автын цахилгаанчинШарын гол ХК
2025-07-03
АВТОГРЕЙДЕРИЙН ОПЕРАТОРХавцгайт Их Хайрхан ХХК
2025-06-19
ГЕОЛОГИЧБадрах Энержи ХХК
2025-07-09
Уурхайн жолоочБороогоулд ХХК
2025-07-13
МТ-86 оператор / Өмнөговь/Платинум Ланд ХХК
2025-07-06
ГЕОЛОГИЧХавцгайт Их Хайрхан ХХК
2025-06-16
Хүний нөөцийн мэргэжилтэн /Сонгон шалгаруулалт/Кэй Эй Майнинг ХХК
2025-07-01

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.