Уурхайн геологич
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хайгуулын өрөмдлөгийн ажлыг төлөвлөх, гүйцэтгэх, өгөгдөлийн сан бүрдүүлэх, нөөцийн тооцоолол хийх, Хайгуул болон сонгон шалгаруулалтын талбайд ажиллах
- Уурхайн геологи хайгуул, хүдэр хяналтын өгөгдөл бүрдэлтийг нэгтгэх, ордын болон олборлолтын үеийн нөөцийн тооцооллыг хийх ба уурхайн хүдэр хяналт болон бусад геологичидтой хамтарч ажиллах
- Ашиглалт болон хайгуулын геологийн өгөгдлийн эмх цэгц, дээжлэлтийн ажлын чанарын хяналт, хүдэр хяналтын үйл ажиллагааг өндөр түвшинд явуулахад оролцох ба анхаарч ажиллана.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол, туршлага
- Байгалийн ухааны (геологи) чиглэлээр боловсрол эзэмшсэн байх
- Бакалавр түүнээс дээш зэрэгтэй
- Алтны үндсэн орд дээр ажиллаж байсан ажлын туршлагатай бол давуу тал болно
- Шинжилгээний арга аргачлал болон гэрээт ажиллагсадтай ажиллах ажлын туршлагатай байх
Ажилтны мэргэжлийн болон бусад ур чадвар:
- Компьютерийн өндөр мэдлэгтэй байх (Surpac, MapInfo, GEMCOM GEMS, Microsoft Office) БГК-ийн уурхайн геологийн ажлын горимуудын талаар тодорхой ойлголттой байх.
- Харилцааны өндөр чадвартай, тайлан бичих ур чадвартай байх.
- Ажлын ачаалал даах чадвартай байх
- Удирдах ажилтны өгсөн үүрэг даалгаварыг найдвартай чанартай гүйцэтгэх
- Дээжийн шинжилгээний аргачлалын туршлагатай, гэрээт ажилчидтай ажилчих чадвартай байх.
- Чанарын хяналт шалгалтын (QAQC) талаар үндсэн ойлголттой байх
- Нөөцийн болон геологийн модельчлол хэрхэн хийдэг талаарх гүнзгий шатны мэдэгдэхүүнтэй байх
- Ажил төлөвлөх болон төлөвлөгөөний дагуу ажиллах чадвартай байх
- Мэдээллийн санг хариуцах чадвартай байх
- Мэдээлэл боловсруулах болон тайлагнах, бичих чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Бороогоулд ХХК-д ажилд орохыг хүссэн иргэн бүр нээлттэй ажлын байранд хүсэлтээ ирүүлэх боломжтой ба бид сонгон шалгаруулалтаа дотоод журмын дагуу ил тод, үнэнч шударгаар явуулж, эцсийн үр дүн багийн шийдвэрээр гардаг ба сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй явагддаг болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот
СалбарУул уурхай
ТүвшинАжилтан
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.