БИЗНЕС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Төсөл, тендер, концессыг судлах, компанийн удирдлагад танилцуулах, сонгон шалгаруулалтын баримт бичгийг боловсруулах ажлын зохион байгуулалтыг гүйцэтгэж, оролцох;
- Компанийн бусад охин компаниуд, хамаарал бүхий компаниудын үйл ажиллагааг дэмжих, өргөжүүлэх боломжит шинэ бизнес, төсөл, тендер, бусад сонгон шалгаруулалтуудыг судлах, танилцуулах, сонгон шалгаруулалтын баримт бичгийг боловсруулах ажлыг зохион байгуулах;
- Компанийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх аливаа төслийн бараа материал, тоног төхөөрөмжийн гадаад, дотоод тээврийн зохицуулалтыг хурдан шуурхай, найдвартай зохион байгуулах, бараа материал, тоног төхөөрөмжийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх ажлыг төлөвлөгөөт хугацаанд төсөлд аливаа сөрөг нөлөөгүй гүйцэтгэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага мэргэжлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
- Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарласан тендер, сонгон шалгаруулалтад оролцож байсан, сонгон шалгаруулалтын материал бүрдүүлэлт гүйцэтгэж байсан бол давуу тал,
- Стратеги, сонгон шалгаруулалтын процессын талаарх мэдлэгтэй
- Баримт бичиг боловсруулалт, албан бичиг, гэрээний төсөл боловсруулах чадвартай
- Төсөв, санхүүгийн, тооцоолол хийх
- Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх /илтгэх болон бичих/
- MS Excel, Word, Power Point, ERP программ дээр ажиллах чадвартай
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, инженерчлэл
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.