Судалгааны албанд харилцагч хариуцсан менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Харилцагч байгууллагын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, судалгааны санал бэлдэж хүргүүлэх
- Харилцагчийн бизнесийн асуудлыг тодорхойлох боломжтой судалгааны аргачлал судлах, асуулга зохиох
- Дата шалгах, шинжлэх
- Тайлан бичих, танилцуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй /статистик, судалгаа, маркетинг, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага чиглэлээр их дээд сургууль төгссөн байх/
- Тоо мэдээллийг уншиж тайлбарлах, шинжлэх, дүгнэх чадвартай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Харилцагчтай харилцах, ойлголцох чадвартай
- Microsoft Office-ийн хэрэглээний программуудыг ахисан түвшинд эзэмшсэн байх
- SPSS болон бусад судалгааны программууд дээр ажиллах чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай
- Багаар ажиллах чадвартай
- Идэвх санаачилгатай
Нэмэлт мэдээлэл
Майнд Плас ХХК нь 2006 онд маркетингийн судалгаа, зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бүтээлч салбарынхаа анхдагч компани юм. 2014 оноос дэлхийд тэргүүлэгч WPP группийн салбар компани болсноор Монгол Улсад анхны бөгөөд цор ганц олон улсын зар сурталчилгааны агентлаг болсон билээ. Энэ хугацаанд олон улсын болоод дотоодын олон арван брэндүүдийн зар сурталчилгааны кампанит ажлуудыг хэрэгжүүлсэн бөгөөд 2015 онд Spikes Asia олон улсын бүтээлч салбарын наадмаас мөнгө, хүрэл цомыг хүртсэн агентлаг юм.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарМаркетинг PR, менежмент
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.