Мобиком группийн хэмжээнд ашиглагдаж байгаа мэдээллийн технологийн тоног төхөөрөмжүүд, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг хангах, хяналт болон засвар үйлчилгээг хийх, компьютер, бусад мэдээллийн технологийн төхөөрөмжүүдийн сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангах, Microsoft 365 системийн өдөр mутмын хэвийн ажиллагааг хангах, шинэ техник технологиудыг судлан нэвтрүүлж, системийн өргөтгөл сайжруулалт, угсралт суурилуулалтын ажлуудыг хийж ажиллана.
Мобиком Групп нь хамт олон, тэдний гэр бүлийн сайн сайхан болон оюунлаг сэтгэлгээний хөгжил дэвшлийг дэмжин ажиллахыг КОМПАНИЙН ЭРХЭМ ЗОРИЛГОДОО тусгасан байдаг.
ДАВУУ ТАЛ:
- Уян хатан цагийн хуваарь, Зайнаас ажиллах боломж
- Байгууллагын ЭМЧ болон СЭТГЭЛ ЗАСАЛЧ
- Ажилтны бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт
- Жил бүрийн Эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо
- Эрүүл мэндийн цогц даатгал
- Карьер хөгжлийн хөтөлбөр, Төрөл бүрийн мэргэжлийн сургалт
- Бонус болон Инсентивийн цалингийн схем (Хийсэн ажлынхаа үнэлгээгээр үндсэн цалингаа үржүүлэн авах боломж)
- Эх, Хүүхдийн өрөө
- Сурч хөгжих боломж, ажилтнуудад зориулсан төрөл бүрийн Community, Club
- Mentorship хөтөлбөр
- Хуримтлал, хадгаламжийн сан
- Хүссэн газраасаа ажлаа хийх Open space, Shared office
- Спорт, Фитнесийн эрх хөнгөлөлт
- Ажилтны хөнгөлөлттэй зээл
- Буцалтгүй тусламж, тэтгэмж
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.