Эрүүл ахуйч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байгууллагын үйл ажиллагаанд Монгол улсын эрүүл ахуйн стандарт, дүрэм, журмыг мөрдүүлэн ажиллах, түүний хэрэгжилтийг ханган ажиллах
- Ариутгал, халдваргүйжүүлэлтийн график боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавин ажиллах
- Эрүүл ахуйн стандарт түүний хэрэгжилттэй холбоотойгоор сургалт, чиглүүлэг, заавар өгөх
- Ажилтнуудад эрүүл ахуйн зохистой дадал хэвшүүлэх, эрүүл мэндэд сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөмж өгөх
- Уурхайн ажилчдад эрүүл ахуйн хоол хүнс хүргэж, соёлтой үйлчилгээг хүргэхэд хяналт тавих
- Хоол үйлдвэрлэлийн технологийн карт дээр эрүүл ахуйн талаас хяналт тавих, заавар зөвлөгөө өгөх
- Түүхий эд, бэлэн болсон бүтээгдэхүүн болон ус, арчдас гэх мэт холбогдох шинжилгээ хийлгэх, хяналт тавих
- Хүнсний материалыг эрүүл ахуйн чанар стандартад нийцүүлэн хадгалах байдалд хяналт тавих
- Ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, ажлын байранд тохиолдсон эрүүл ахуйн зөрчил, зөрчлийг илрүүлэх, арилгах
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн хууль тогтоомж, уурхайн дотоод журмын хүрээнд уурхайн бүсэд эрүүл ахуйн хяналт тавин ажиллах
- Ажилтны хувийн ариун цэвэр, эрүүл мэндэд шаардлага тавих
- Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Эрүүл ахуйн чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Компьютерийн хэрэглээний програмыг эзэмшсэн
- Бичиг баримт боловсруулах, хөтлөх чадвартай
- Аман болон бичгийн харилцааны соёлтой
- Удирдан зохион байгуулах чадвартай
- Ачаалал даах чадвартай
- Багаар ажиллах чадвартай
- Ажлын цаг барих, зохион байгуулалт сайтай
- Цэвэрч нямбай, хариуцлагатай
- Хөдөө орон нутагт ажиллах 14/14
Нэмэлт мэдээлэл
Өмнөговь аймгийн Гурван тэс суманд ажиллана.
Уурхайн ээлж 14/14
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинАхлах ажилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.