LAC Mongolia нь Монголчуудад урьдчилан сэргийлж, эрүүл, бүтээмжтэй амьдрах шинэ стандарт, үйлчилгээ, бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлэхээр зорьж байгаа билээ. Иймд, бидний алсын хараа, үнэт зүйлд нийцэх Борлуулалтын мэргэжилтнийг хайж байна.
Хэрэглэгчдийн эрүүл мэндийн хэрэгцээнд тулгуурласан зөвлөгөө өгөх.
Дэлгүүрийн борлуулалт, үйл ажиллагааг хариуцах.
Харилцааны ур чадвартай
Нээлттэй, хүнтэй ярилцах дуртай байх
Суралцах хүсэл эрмэлзэлтэй
Цаг баримталдаг, хариуцлагатай
Тусч, эерэг хандлагатай
Эрүүл мэнд, анагаах ухаан, бизнес удирдлагын чиглэлээр төгссөн бол давуу тал болно
Эрүүл мэнд, борлуулалтын чиглэлээр тодорхой туршлага байхгүй гэж битгий санаа зовоорой. Бид Олон Улсын стандартын дагуу сургалтыг долоо хоног бүр хийх болно.
Яагаад LAC Mongolia-г сонгох ёстой вэ?
Мэргэжлийн өсөлт – Олон Улсын франчайз бизнесээс суралцан туршлага хуримтлуулж, түүх бүтээх боломж
Ажил амьдралын тэнцвэр – Бид уян хатан цагийн хуваарьтай ба ажиллах ээлж, цагийн хуваариа өөрөө сонгон ажиллах боломжтой.
Ажлын эерэг орчин – Эерэг, өсөх сэтгэлгээтэй, нээлттэй, шилдэг хамтрагч байхад чиглэсэн соёлыг бүрдүүлсэн хамт олон.
Нийгмийн хариуцлага - Хүмүүсийн эрүүл мэндэд бодит нөлөө үзүүлж, эерэг өөрчлөлтийг хамтдаа бүтээх.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.