НАРИЙН БООВНЫ ТОГООЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
-Нарийн боов, амттан бүтээгдэхүүн үйлдвэрлэх
-Жор, орц найрлага стандартыг мөрдөн ажиллах
-Ашигласан тоног төхөөрөмж, ажлын байрны ариун цэврийг хангах
-Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйг мөрдөх
-Гал тогооны багтай уялдаа холбоотой ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
-Нарийн боовны чиглэлээр сурсан, эсвэл өмнө нь ажиллаж байсан туршлагатай байх
-Хоол хүнс үйлдвэрлэх эрүүл ахуйн дүрэм, стандартыг мөрдөх чадвартай
-Хариуцлагатай, цаг баримталдаг байх
-Багаар ажиллах чадвартай
Нэмэлт мэдээлэл
Тэсо Группийг сонгох шалтгаан:
- Ажлын үр дүнг үнэлж чаддаг, ахиж дэвших хөгжих боломжоор дүүрэн, албан тушаалын онцлогт тохирсон “УЯН ХАТАН ЦАГ”- ийн системтэй.
- Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “ЗӨВ ХУРИМТЛАЛЫН САН”-ийн системийг нэвтрүүлсэн.
- Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачлагыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг “ЗӨВ САНАЛЫН СИСТЕМ, САЙН ДУРЫН СОНИРХЛЫН КЛУБ”-ууд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг.
- Ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллагын дэргэдэх “ЗӨВ БАГАЧУУД ЦЭЦЭРЛЭГ”хүүхдийн цэцэрлэгийг 2019 оноос байгуулаад явж буй ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИ, ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУ ХАМТ ОЛОН ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарРесторан, хоол үйлдвэрлэл
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.