Механизмын засварын мастер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Цементийн үйлдвэр, уурхайн нийт техник, тоног төхөөрөмж, машин механизмын бүрэн бүтэн байдал, тэдгээрийн найдвартай ажиллагааг хангах.
- Үйлдвэрийн тоног төхөөрөмж болон бусад техникүүдийн шаардлагатай засварын ажил, техник үйлчилгээг хуваарийн дагуу хийж гүйцэтгэх
- Сэлбэгийн материалын захиалга, зарцуулалтад анхаарч хяналт тавьж оролцож ажиллах.
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүдийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн механик инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй.
- Мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно.
- Идэвх санаачилгатай, багаар хамтарч ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай
- Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
- Хамт олонч, эерэг уур амьсгалтай
- Үйлдвэр, уул уурхайн талаарх зохих хэмжээний мэдлэгтэй
- Хөдөө орон нутагт 14/14 ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой.
Нэмэлт мэдээлэл
Таныг ажлын тав тухтай орчин, өсөн дэвших, сурч хөгжих боломж, шинэ техник технологи, чадварлаг, найрсаг хамт олон хүлээж байна.
Бусад
БайршилДорноговь аймаг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.