Хуваарь гаргагч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Уулын хүнд машин механизм, суурин дизель генератор, уурхайн үйлчилгээний тусгай тээврийн хэрэгслүүд, автокран, уурхайн жижиг тэрэгнүүд, засварын цехийн тоног төхөөрөмжийн тасралтгүй, найдвартай ажиллагаа бэлэн байдлыг хангахын тулд тоног төхөөрөмжид төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх хуваарьт болон гэнэтийн эвдрэлийн засвар үйлчилгээний хуваарийг гаргах;
- Ажлын сэлбэг материал ирэх хугацаатай уялдуулан ажлыг хуваарьт оруулан техникийн бэлэн байдлыг хангах;
- Засварын урт, богино, дунд хугацааны хувиарыг бусад хэлтэс нэгжтэй уялдуулан гаргах;
- Техникүүдийн бэлэн байдлыг төлөвлөгөө болон тайлан гаргах;
- Техникүүдийн мото цагийн бүртгэл хөтлөх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- МСҮТ болон их дээд сургууль төгссөн Механик инженер, Тоног төхөөрөмжийн ашиглалт зэрэг мэрэгжил боловсролтой байх;
- CAT SIS болон ERP систем дээр ажиллаж байсан туршлагатай байх;
- Авто засвар болон уул уурхайн салбарт мэргэжлээрээ 2-оос дээш жил ажиллаж байсан туршлагатай байх;
- Монгол улсын жолооны B ангиллын хүчинтэй үнэмлэхтэй байх;
- Машин механизмын хөдөлгүүр болон бусад эд ангийн эвдрэл гэмтлийг оношилж засварлах;
- MS-н хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай, Албан бичиг хөтлөх чадвартай байх ;
- Засварын гарын авлага болон сэлбэгийн номыг уншиж ойлгодог байх.
Нэмэлт мэдээлэл
Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Бороогоулд ХХК-д ажилд орохыг хүссэн иргэн бүр нээлттэй ажлын байранд хүсэлтээ ирүүлэх боломжтой ба бид сонгон шалгаруулалтаа дотоод журмын дагуу ил тод, үнэнч шударгаар явуулж, эцсийн үр дүн багийн шийдвэрээр гардаг ба сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй явагддаг болно.
Бусад
БайршилСэлэнгэ аймаг
СалбарУул уурхай
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.