Компанийн бүхий л үйл ажиллагааг хариуцаж, компанийн үйл ажиллагааны төсвийн төлөвлөлт ба гүйцэтгэл, борлуулалт болон ашгийн зорилтыг биелүүлэх, санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх;
Хэрэглэгчийн хүртэж буй үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор брэнд (бүтээгдэхүүн, үйлчилгээ, компани)-ийг хөгжүүлэх, инновац бизнес хөгжлийг дэмжих;
Зах зээлийн багтаамж, компанийн нөөцөд үндэслэн борлуулалт, маркетингийн төлөвлөлтийг хийж, гүйцэтгэлтэй нь харьцуулсан дүн шинжилгээнд үндэслэн цаг тухайд нь зохих сайжруулалтад чиглэсэн шийдвэрийг гаргаж хэрэгжилтийг хангаж ажиллах;
Гүйцэтгэх удирдлагаар 5-с доошгүй жил ажилласан;
Манлайлах, шийдвэр гаргах, харилцааны ур чадвартай;
Төлөвлөх, гүйцэтгэлийг хянах, удирдах тайлагнах чадвартай;
Монголын хамгийн өндөр оргил уулсаар нэрлэгдсэн Таван Богд Групп 1995 онд Японы FUJIFILM корпорацийн албан ёсны дистрибьютор болж үүсэн байгуулагдсан. Өдгөө бизнесийн 8 салбарт, 20 охин компани, 2 хөрөнгө оруулалттай компани, 12,000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үйл ажиллагааны чиглэлүүд:
Ноолуур
Автомашин, уул уурхайн тоног төхөөрөмж
Нийтийн хоол, түргэн хоолны үйлчилгээ
Банк & санхүү
Олон улсын худалдаа, үйлдвэрлэл
Барилга, бүтээн байгуулалт
Аялал, жуулчлал, зочлох үйлчилгээ
IT & эрүүл мэндийн үйлчилгээ
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.