• Эрчим хүч түгээлтийн нэгдсэн баланс гаргах, хэмжилт хийх, ХАЦ-ын хэмжээг (худалдаж авсан цахилгаан) сар, улирал, жилээр тохирох.
• Хэрэглэгчдийн мэдээллийн санг үүсгэх, баяжуулалт хийж явах.
• ААН (аж ахуйн нэгж), болон ахуйн бүх хэрэглэгчидтэй ЦЭХ-ээр (цахилгаан эрчим хүч) хангах гэрээ байгуулах, гэрээг шинэчлэх.
• ААН, болон ахуйн бүх хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний бичилтийг сар бүр хийж, орлогыг цуглуулах, авлага барагдуулах үйл ажиллагааг зохион байгуулах, тайлан мэдээг тухайн сар болон өссөн дүнгээр гаргаж, тайлагнах.
• Хэрэглэгчдийн тоолуурын заалтыг нэгтгэн хянаж баталгаажуулсаны дараа товлосон хугацаанд санхүүгийн хэсэгт илгээх.
• ЦЭХ-ний алдагдлыг тодорхойлох, алдагдсан эрчим хүчийг нөхөн тооцож хэрэглэгчдээр хүлээн зөвшөөрүүлэх, орлогыг оруулах, алдагдал бууруулах ажлыг гүйцэтгэх.
• Хэрэглэгч, Хангагчийн хоорондын харилцаанаас үүссэн маргаантай асуудлыг хуулийн хүрээнд зохицуулан шийдвэрлэх.
• Тоолуур хэмжих хэрэгслийн мэдээллийн сан"-г баяжуулах, эргэлтийн материалын нөөц бэлдэх, баталгаажуулах хуваарь бэлдэх, баталгаажуулах, суурилуулах.
• Заалт авагч монтёруудад өдөр тутмын зааварчилгаа, Хөдөлмөр Хамгааллын сургалт, ХАБЭА зааварчилгаануудыг биечлэн өгч ажиллах.
• Удирдах дээд байгууллага, холбоотой газруудаас ирсэн тушаал шийдвэр, албан даалгавар, хүсэлт, мэдээ, тайлан тооцооны хэрэгжилт, гэрээний биелэлтэнд хяналт тавьж ажиллах.
Боловсрол: Дээд
Мэргэжил: Цахилгааны инженер
Туршлага: Мэргэжлээрээ ажиллаж байсан болон удирдан зохион байгуулах ажлын туршлагатай байх.
Ур чадвар:
• Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
• Бие дааж болон багаар хамтарч ажиллах
• Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах
• Өөрийгөө хөгжүүлэх, дайчлах, идэвхи санаачлагатай
Утасны зардлын лимит
Гэнэтийн ослын даатгал
Урамшуулал цалин
Хоолны зардал
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.