Ус хангамж ариутгах татуургын инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Цэвэрлэх байгууламжийн чанар, технологийн үйл ажиллагаа, стандартад хяналт тавих, инженерийн дэд бүтцийн ажилд зааварчилгаа, үнэлэлт, дүгнэлт өгөх
- Тоног төхөөрөмжийн ашиглалтын зааварчилгаа, аюулгүй ажиллагааны горимын талаар сургалт зохион байгуулах, мэргэжлийн удирдлага, зөвлөгөөгөөр хангах;
- Цэвэрлэх байгууламжийн дизайн, барилга угсралт болон засварлах ажлуудын талаар зөвлөлдөх, санал, дүгнэлт гаргах
- Материал, тоног төхөөрөмж, ажиллах хүчний тоо хэмжээ, үнэ өртгийн бодит тооцооллыг гаргах, барилга угсралтын ажил, үйл ажиллагаа, засварын ажлыг удирдан зохион байгуулах, ажлын явц болон төсөл хийгдэх газрын байрлалыг шалгах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Ус хангамж, ариутгах татуурга, байгаль орчин, цэвэрлэх байгууламжийн технологийн чиглэлээр мэргэшсэн байх;
- Багаар ажилллах чадвартай;
- AUTOCAD программ дээр ажиллах чадвартай;
- Аюулгүй ажиллагааны талаар ойлголттой байх;
- Шаардлагатай үед илүү цагаар ажиллах;
Нэмэлт мэдээлэл
- Хөдөө орон нутагт 14/14 ээлжээр ажиллах боломжтой
- Өмнөговь аймаг, Ханбогд суманд амьдардаг бол давуу тал болно.
- Оюу толгой сайтын дүрэм, журам, аюулгүй ажиллагааны талаарх мэдлэгтэй, сап дугаартай бол давуу тал болно.
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Холбоо барих
Утас88078468, 99009051, 99080190
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.