Эргэлтийн сав, баглаа боодол хариуцсан зохион байгуулагч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Өөрийн хариуцсан хэсэг нэгжийн ажлын байр, орчинд Компанийн ХАБЭА болон БО-ны бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх асуудлыг бүрэн хариуцах ба ХАБЭА болон Байгаль орчны бүх хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж ажиллах
- Үйлдвэрийн нийт ажилтнуудад ХАБЭА-н анхан шатны, ээлжит болон ээлжит бус давтан зааварчилгааг биечлэн өгөх, бичгээр баталгаажуулах
- Эргэлтийн лонхны чанарын гологдлыг чанарын дотоод ба гадаад үзлэгээр илрүүлэх, бүртгэх, гарсан зөрчилд шуурхай арга хэмжээ авч залруулах сэргийлэх үйл ажиллагааг хийх
- Чанар стандартын шаардлага хангасан эргэлтийн лонх бэлтгэх, чанарын гологдол гаргахгүй ажиллах, лонх угаалгын машины технологийн горимд болон ажлын байрны эмх цэгц, ариун цэвэрт хяналт тавьж ажиллана. Мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд мөрдөж ажиллах
- Эргэлтийн сав баглаа, боодлыг бүрэн бүтэн, стандартын дагуу хүлээн авах, санхүүгийн анхан шатны бичиг баримтыг үнэн зөв зохих заавар журмын дагуу хөтлөж, тайлан тооцоог үнэн зөв хугацаанд нь гаргаж тайлагнах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнес удирдлага, Санхүү, Эдийн засаг, Худалдааны салбарын мэргэжлээр төгссөн
- Бизнесийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаар ойлголт, мэдлэгтэй
Нэмэлт мэдээлэл
Хүн хариуцаж ажиллаж байсан туршлагатай.Борлуулалт, Үйлдвэрлэл үйл ажиллагааны чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, инженерчлэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.