Оффис менежер /Алтан жолоо групп/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Оффисын үйл ажиллагаа болон мэдээллийг цаг тухай бүр ажилчдад хүргэх
- Хурлын тэмдэглэл хөтлөх,үүрэг даалгаврын бүртгэл хийх
- Хангамжийн материалын захиалгын дагуу батлуулах
- Оффисын систем, төлөвлөгөө болон тоног төхөөрөмжийн худалдан авалтыг төлөвлөж батлуулах
- Оффисын жолооч үйлчилгээний ажилтныг чиглүүлж удирдлагаар хангаж ажиллах
- Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүрэг;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Эрх зүйч болон хүний нөөцийн менежментээр их дээд сургууль төгссөн
- Бусдад мэдээлэл өгөх, төсвийн зардлыг хянах, төлөөлөх, ажилчдыг байршуулах, үйл явцыг удирдах, хяналт удирдлага, стандарт боловсруулах, үйл явцыг сайжруулах, бараа материалын хяналт, тайлагнах чадвартай
- Хууль эрх зүй, албан хэрэг хөтлөлтийн мэдлэгтэй бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
- Яагаад Алтан жолоо трейд ХХК вэ?
“Алтан жолоо” групп нь 1992 онд байгуулагдаж байсан бөгөөд одоогийн байдлаар 6 охин компанитай групп компани болон өргөжсөн байна. Манай групп нь 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай бөгөөд 1500 гаруй Монгол хүнийг ажлын байраар ханган ажилладаг.
Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр шалгаруулдаг ТОР-100 аж ахуй нэгжээр 12 дах удаагаа дараалан шалгарч байгаа нь Манай хамт олны нөр их хөдөлмөр, хэрэглэгч худалдан авагчдын маань бидэнд итгэсэн итгэлийн үр дүн юм.
- Бидэнтэй нэгдсэнээр
- Ур чадвар,гүйцэтгэлд суурилсан цалин урамшууллын систем
- Ажлын уян хатан цагийн систем/8:00-17:00, 8:30-17:30, 09:00-18:00 /
- Ажилчдад зориулсан олон нийтийн үйл ажиллагаа/Спорт наадам, Зуны зугаалга, Beer day, Өглөөний уулзалт, Hiking, New year party гэх мэт/
- Тохилог дулаан ажлын орчин/Хотын А бүсэд байрлах тохилог оффис/
- Карьер өсөх боломж/Удирдлагын босоо болон хөндлөн бүтцээр албан тушаал дэвших боломж/
- Шилдэг залуу хамт олонд нэгдэх боломжтой юм.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарЗахиргаа, хүний нөөц
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.