БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Бетон зуурмаг, Явган замын хавтан болон уул уурхайн хүнд машин механизмын борлуулалт хийх,
- Тухайн борлуулалттай холбоотой зах зээлийн судалгаа, тайлан гаргаж танилцуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
Мэргэжлийн ур чадвар:
- Бизнесийн удирдлага, маркетинг, худалдааны чиглэлээр эсвэл Авто инженер, барилгын инженер гэх мэт холбогдох мэргэжлээр их дээд сургууль төгссөн байх,
- Борлуулалт, худалдаа, үйл ажиллагаа хариуцсан чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай,
- Хүнд машин механизм эсвэл барилгын салбарт ажиллаж байсан бол давуу тал болно,
- Компьютерийн хэрэглээний программ Excel, Word, CRM систем дээр ажиллах чадвартай байх
Хувь хүний ур чадвар
- Идэвх санаачлагатай, үр дүнд чиглэсэн
- Хариуцлагатай, зөв хандлагатай
- Түргэн ойлгож, шийдвэр гаргах чадвартай
Нэмэлт мэдээлэл
Үндсэн тогтмол цалин 2 200 000 + борлуулалтаас шалтгаалсан хувьсах цалин+13 дахь сар
Дунджаар 2,200,000-7,500,000 хүртэл цалинжих бүрэн боломжтой
Жич:
Борлуулалтын төлөвлөгөөний биелэлтээс хамаарч урамшуулал тогтмол олгогдоно
Байршил: ХУД-19-р хороолол- Нутгийн буян хотхон 37а байр
Хангамж:
- Өглөөний цай болон өдрийн 1,2 -р хоолтой
- Утасны дугаарын төлбөрийг байгууллагаас төлнө
Zangia Academy-ийн дараах сургалтуудад хамрагдаж сертификат авсан бол давуу тал болно.
- Excel программын дунд шат
- Microsoft PowerPoint | Ахисан шат
- Photoshop программын анхан шат
- Албан хэрэг хөтлөлтийн арга зүй, стандарт
- Цахим орчинд ажиллах ур чадвар
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарХудалдаа, борлуулалт
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.