ХУДАЛДААНЫ ТУСЛАХ, FORD
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Харилцагч, үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх, шинэ харилцагчидтай болоход байнга анхаарал тавин ажиллах үндсэн үүрэгтэй. Үүнд:
- Худалдан авагч нартай уулзах ажилд туслах
- Шинээр худалдан авагч хайж олох борлуулалтын ажилд туслах
- Автомашины талаар харилцагч, үйлчлүүлэгчдэд үнэн, зөв мэдээлэл өгөх, сурталчлан танилцуулахад туслах
- Машиныг гааль дээрээс компани хүртэл тээвэрлэх асуудлын аюулгүй байдлыг хангах
- Үзэсгэлэнгийн танхимд байгаа машинуудыг цэвэрхэн байхад анхаарах
- Машиныг оношилгоонд оруулах
- Тээврийн хэрэгсэлд улсын дугаар авах ажлыг харилцагчийн зөвшөөрлийг үндэслэн гүйцэтгэх зэрэг үүрэгтэй.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Холбогдох мэргэжлээр их, дээд сургууль төгссөн
- Авто машин болон техниктэй холбогдох салбарт 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
- Англи хэлний дунд түвшиний мэдлэгтэй
- Багаар ажиллах, хэлэлцээ хийх болон харилцааны ур чадвартай байх
- Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай, баримт бичиг боловсруулах чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
- Үндсэн цалин + Улирлын урамшуулал
- Эрүүл мэндийн даатгалын багц
- Ажилчдын унаа
- МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарХудалдаа, борлуулалт
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас77181111, 88074539, 88063477
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.