Компаний тухай:
Манай “ЭТО ПОЛЬЗА” компани Монголд 3 жил, ОХУ-д 10 гаруй жил эрүүл, зөв хооллолтын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байна. Бид сахаргүй уурагт батончик, эрүүл зууш зэрэг эрүүл мэндэд тустай, чанартай бүтээгдэхүүнийг хүн бүрийн өдөр тутмын амьдралд ойр, хүртээмжтэй болгох зорилготой ажилладаг.
Бид багтаа хариуцлагатай, нягт нямбай Захиалгын мэргэжилтэн хайж байна. Зөвхөн захиалга бүртгэх биш, манай багийн итгэлтэй гишүүн болж, Монголын хэрэглэгчиддээ үргэлжлүүлэн ашиг тустай бүтээгдэхүүн хүргэх үйлсэд хамтран ажиллахыг таньд санал болгож байна.
Гүйцэтгэх үндсэн ажил:
• Менежерүүдээс ирсэн захиалга, мөн олон нийтийн сүлжээ болон утсаар ирсэн захиалгыг бүртгэх.
• Захиалгыг 1С программд оруулах (өмнө нь ашиглаж байгаагүй бол бид сургана, ажлын эхэнд туршлагатай хүн хажууд нь ажиллана).
• Бүртгэсэн захиалгын гаргалтыг хянах.
• Ажлын байрны тодорхойлолтын дагуу бусад үүргийг биелүүлэх.
Ажил горилогчид тавигдах шаардлага:
• Хариуцлагатай, ажилдаа нягт нямбай ханддаг байх.
• Компьютер болон оффисын програмуудыг сайн эзэмшсэн байх.
• Эелдэг найрсаг харилцаатай, харилцааны өндөр соёлтой байх.
• Түргэн шуурхай, идэвхтэй, багаар ажиллах чадвартай байх.
• Орос хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.
• Худалдаа, борлуулалтын чиглэлд ажиллаж байсан туршлагатай бол сайн (заавал биш).
Ажлын нөхцөл:
• 7 хоногийн 5 өдөр ажиллана (стандарт цагийн хуваарьтай, үдийн цайны цагаар амарна).
• Их Наяд оффист тухтай орчинд ажиллана.
• Хувийн ажлын байр, шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр хангана.
• Цалинтай сургалт явуулна (эхний хугацаанд ажлын байран дээр туршлагатай хүн хамт ажиллана).
• Залуу, найрсаг хамт олон таныг хүлээж байна.
• Тогтвортой ажлын байр, хүмүүст хэрэгцээтэй бүтээгдэхүүн түгээх ажилд шууд оролцох боломжтой.
Хэрэв та эерэг уур амьсгалтай хамт олны нэг хэсэг болж, хүмүүст эрүүл, зөв хооллолтын бүтээгдэхүүн хүргэх ажилд хувь нэмрээ оруулахыг хүсвэл анкетаа илгээгээрэй!
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.