Англи хэлний багшийн гүйцэтгэх үндсэн үүрэг
Англи хэлний бүх түвшний суралцагчдад (хүүхэд, өсвөр үе, насанд хүрэгчид) хичээл заах
CEFR олон улсын стандарт болон Giant Edu-ийн сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлийг бэлтгэж, төлөвлөх
Суралцагчдын түвшин тогтоох шалгалт авах, ахиц дэвшлийг тогтмол үнэлэх
Хичээлийг үр дүнтэй, сонирхолтой, интерактив аргаар заах
Хичээлийн явцын бүртгэл, тайланг үнэн зөв хөтлөх
Суралцагч нэг бүртэй хувь хүн төвтэй хандлагаар ажиллаж, тэднийг хөгжүүлэх
Шаардлагатай тохиолдолд эцэг эх, суралцагчдад хичээлийн талаар тайлбар, зөвлөгөө өгөх
Байгууллагын дотоод сургалт, уулзалт, арга хэмжээнд идэвхтэй оролцох
Баг хамт олонтой хамтран ажиллаж, хамтын зорилгодоо хүрэхэд хувь нэмэр оруулах
Giant Edu-ийн сургалтын чанар, нэр хүндийг өндөрт байлгах, суралцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх
✅ Боловсрол, мэдлэг:
Англи хэлний бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй (TESOL, TEFL, CELTA зэрэг сертификаттай бол давуу тал болно
✅ Туршлага:
Англи хэл зааж байсан туршлагатай бол давуу тал
Хүүхэд, өсвөр үеийн суралцагчтай ажиллаж байсан бол сайн
✅ Ур чадвар:
Хичээл бэлтгэх, заах арга зүй сайтай
Харилцааны өндөр соёлтой, эелдэг, багаар ажиллах чадвартай
Бүтээлч сэтгэлгээтэй, шинэ санаа дэвшүүлдэг
Өөрийгөө хөгжүүлэх, өсөн дэвших эрмэлзэлтэй
Шинэ залуу, эрч хүчтэй хамт олны дунд ажиллах хүсэлтэй
Эерэг хандлагатай, аливаад урам зоригтой ханддаг
Цалин, урамшуулал
Өрсөлдөхүйц үндсэн цалин
Гүйцэтгэлээс хамаарсан бонус – улирал бүр багшийн хичээл заах чанар, суралцагчдын сэтгэл ханамж, хамт олны үнэлгээ зэргийг харгалзан урамшуулал олгоно
Хичээлийн цаг, ачаалал, ангийн төрөлөөс хамаарч нэмэлт цалин бодогдоно
Байнгын өсөн дэвших, цалингийн шат ахих боломжтой
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.