Барилга, засвар үйлчилгээ хариуцсан Ерөнхий Инжене
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Салбар дэлгүүрийн барилгын шинээр барих, засвралах төлөвлөгөө гаргах,
- Төсөв боловсруулах, шаардлагтай техникийн бичиг баримт боловсруулах
- Барилгын ажлыг ерөнхийд нь удирдах зохион байгуулах, гэрээт гүйцэтгэгчдийг хянах
- Шинээр нээх салбарын байршилд инженерийн нарийвчилсан үнэлгээ хийх
- Барилгын зураг төсөл, ажлын явц, чанар, хугацаа, төсвийн хэрэгжилтийг хянах
- Салбар бүрийн засвар үйлчилгээний ажлуудыг төлөвлөх, шуурхай зохицуулах
- Эвдрэл гэмтэлийг багасгах, ашиглалтын зардлыг бууруулах талаар санал, шинэчлэл боловсруулж хэрэгжүүлэх
- Сар бүрийн ажлын тайлан техникийн дүгнэлт гаргах
- Ерөнхий стандарт бодлогын баримт бичиг боловсруулах чадвартай байх
- Гэрээт засвар үйлчилгээний багуудын гүйцэтгэлийг хянах, үнэлгээ хийх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Барилгын инженер, бүтээц, сантехник, цахилгааны чиглэлээр дээд боловсролтой
- Барилгын мэргэшсэн инженер байх
- Инженерийн зураг, AutoCAD, Revit зэрэг програм дээр ажиллах засвао үйлчилгээний программ хангамж ашиглах чадвартай
- Хууль эрх зүйн мэдлэгтэй (Барилгын тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм гэх мэт)
- Сүлжээ дэлгүүрт ажиллаж байсан бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
Яагаад Премиум Нэксус ХК-ийг сонгох ёстой вэ?
- Өрсөлдөх чадвар бүхий цалин урамшуулал: Бид танд зах зээлд өрсөлдөхүйц цалин хангамжийг санал болгох ба та жил бүр өөрийн гүйцэтгэл, ур чадвараасаа хамаарсан карьераа ахиулах болон цалингийн нэмэгдүүлэх боломжтой системийг бид бий болгосон.
- Мэргэжлийн өсөлт – Бид дэлхийн стандартаар үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэн ажилладаг нь та өөрийн ур чадварыг сорьж, тасралтгүй сурж хөгжих боломжийг бий болгодог.
- Ажлын эерэг орчин – Эерэг, өсөх сэтгэлгээтэй, амжилт гаргагч, шилдэг хамтрагч байх компанийн соёлтой хамт олон.
- Ур чадвартай хамт олон – Амжилтанд хүрэхийн төлөө тууштай ажилладаг чадварлаг, урам зоригтой мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжтой.
- Ажил амьдарлын тэнцвэр – Бид уян хатан цагийн хуваарьтай ба 7-10 цагийн хооронд хүссэн цагтаа ирж, ажлаа эхлүүлэх боломжтой.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТүвшинАхлах мэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.