Бизнес процессын шинжээч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- BPMN, урсгал диаграмм болон бусад загварчлалын аргуудыг ашиглан одоогийн бизнес процессуудыг шинжилж, баримтжуулах
- Үр ашиггүй байдал, давхардлыг илрүүлж, сайжруулалт болон автоматжуулалтын боломжуудыг санал болгох
- Төсөлд шаардлагатай мэдээлэл цуглуулж, хэрэгжихүйц төлөвлөгөө болгон хөрвүүлэх
- Процесс сайжруулах төслүүдийг эхлүүлж, удирдан, дуусгах
- Төслийн төлөвлөгөө, хугацаа, нөөцийн хуваарилалтыг боловсруулж, хэрэгжилтийг хангах
- KPI ашиглан процессын гүйцэтгэлийг хянаж, тасралтгүй сайжруулалт хийх
- Өөрчлөлтийн удирдлагад дэмжлэг үзүүлж, шинэ процессуудын талаар сургалт зохион байгуулах
- Бизнес процессуудыг байгууллагын зорилго, дүрэм журамтай нийцүүлэх
- Бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд оролцох
- Төрөл бүрийн тайлан, дүн шинжилгээ гаргах
- Бусад хэлтэстэй хамтран ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, Санхүү менежмент эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Бизнес процессын шинжилгээ эсвэл төслийн удирдлагын чиглэлээр 2+ жилийн туршлагатай
- Мэдээлэл, статистик, шинжилгээний арга зүйг эзэмшсэн байх
- Microsoft Visio, Lucidchart, Bizagi зэрэг процесс загварчлалын хэрэгслүүдийг ашиглах чадвартай
- Lean, Six Sigma, Agile аргачлалуудын талаар мэдлэгтэй
- Microsoft Project, Asana, Trello зэрэг төслийн удирдлагын хэрэгслүүдийг ашиглах чадвартай
- Microsoft 365 хэрэгслүүд (Excel, PowerPoint, SharePoint, Power Automate), Power BI мэдлэгтэй
- Аналитик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх, харилцааны өндөр ур чадвартай
- Олон талт багуудтай төслийг удирдаж, харилцагч талуудтай үр дүнтэй харилцах туршлагатай
- Баримт бичиг боловсруулах, танилцуулах өндөр ур чадвартай
- Англи хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй
- Шинэлэг санаа, санаачлага гаргах чадвартай
- PMP, PRINCE2, Agile зэрэг төслийн удирдлагын гэрчилгээтэй бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
- Өдөрт 7 цагаар ажиллах давуу талтай
- Үндсэн цалин+жилийн эцсийн урамшуулалт цалин
- Таныг чадварлаг, найрсаг хамт олон, сурч хөгжих боломж хүлээж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.