Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Гурван бухат ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Барилгын хариуцсан захирал

4,000,000-4,500,000 ₮ | Тохиролцоно
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

НИЙТЛЭГ ЗОРИЛГО:

  • Компанийн барилга угсралтын үйл ажиллагааг стратегийн зорилгод нийцүүлэн төлөвлөх, удирдан чиглүүлэх
  • Инженерийн мэргэжлийн багууд болон харьяа албадын уялдаа холбоог хангах
  • Хамаарал бүхий барилгын төслийн компаниудын барилгын үйл ажиллагааг нэгдсэн бодлогоор удирдах
  1. Стратеги, бодлого төлөвлөлт
  • Компанийн барилгын үйл ажиллагааны дунд болон урт хугацааны стратегийг боловсруулах, хэрэгжилтийг хангах
  • Жилийн болон улирлын төсөв, бизнес төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг хянах
  • Барилгын төслүүдийн ажлын цар хүрээ, нөөцийн хэрэгцээ, хүчин чадлыг тодорхойлох
  • Хамаарал бүхий компанийн хөгжлийн стратегид нийцсэн барилгын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх
  1. Удирдлага зохион байгуулалт
  • Чанар хяналт, инженер техникийн болон ХАБЭА албадыг удирдлага, менежментээр хангах
  • Багийн бүтцийн уялдаа холбоог хангаж, ажлын урсгалын хуваарилалт, даалгаврын хэрэгжилтийг хянах
  • Хамаарал бүхий компаниудад хамаарах барилгын төслүүдийг төвлөрсөн удирдлагын тогтолцоонд хамруулах
  • Хүний нөөцийн хэрэгцээ, бүтэц, орон тоо, сургалт хөгжлийн бодлогыг удирдах
  1. Барилгын төслийн удирдлага
  • Төслүүдийн зураг төсөл, гүйцэтгэлийн шатны төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг хянах
  • Барилгын ажлын гүйцэтгэлийг хугацаа, төсөв, чанарын хувьд удирдан чиглүүлэх
  • Гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгч байгууллагуудтай гэрээ, хамтын ажиллагааг удирдах
  • Өөрийн болон хамаарал бүхий компанийн төслүүдийн явцын нэгдсэн хяналтыг бий болгох
  1. Чанар, ХАБЭА хяналт
  • Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, стандарт, норм нормативыг мөрдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх
  • ХАБЭА-г сайжруулах бодлого боловсруулах, осол гэмтэл, эрсдэлийн бууруулах хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Хяналтын албадын тайланг тогтмол авч үзэж, шаардлагатай сайжруулалтыг удирдлагаар хангах
  1. Санхүү, зардал, гэрээний удирдлага
  • Барилгын төслүүдийн төсөв, санхүүгийн хуваарилалт, зарцуулалтыг хянах
  • Төслийн зардал, үр ашигт байдалд хяналт тавих
  • Захиалагч болон бусад талуудтай хийх гэрээ, хэлцлийг хэлэлцэх, батлах санал боловсруулах
  1. Гадаад, дотоод харилцаа, тайлагнал
  • Төслийн захиалагч, хөрөнгө оруулагч, зохицуулагч байгууллагуудтай харилцах
  • Барилгын зөвшөөрөл, магадлан итгэмжлэл, техникийн хяналтын асуудлуудад хяналт тавих
  • Тайлан, хурал, хэлэлцүүлэгт танилцуулах баримт бичиг, мэдээллийг бэлтгэх, хамгаалах
  1. Бусад чиг үүрэг
  • Компанийн дотоод журам, дүрэм, баримт бичгийг мөрдүүлэх, сахиулах
  • Байгууллагын хөгжил, бүтээмжийн хөтөлбөрт оролцох
  • Компанийн гүйцэтгэх захиргаа болон бусад газрын удирдлагад мэдээлэл, шийдвэрийн дэмжлэг үзүүлэх

 

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. БОЛОВСРОЛЫН ШААРДЛАГА:
  • Эдийн засагч, Бизнесийн удирдлага, Барилгын инженер, архитектур, бүтээн байгуулалт, бүтээцийн инженер, хот байгуулалт, эсвэл түүнтэй дүйцэхүйц мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Мэргэжлийн удирдлагын чиглэлээр (барилгын менежмент, төслийн удирдлага) магистр бол давуу тал болно
  1. МЭРГЭЖЛИЙН ТУРШЛАГА:
  • Барилгын салбарт 10 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай, үүнээс:
    • 5-аас доошгүй жил нь удирдах албан тушаалд ажилласан байх
    • Томоохон төсөл, барилгын гүйцэтгэлийн үе шат, хяналтын удирдлагад биечлэн оролцсон байх
  • Хувийн болон хамтран хэрэгжүүлсэн олон төслийг амжилттай удирдсан туршлагатай байх
  • Хамаарал бүхий охин компаниуд, олон талт оролцогч бүхий орчинд ажиллаж байсан бол давуу тал болно
  1. МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР:
  • Барилгын төслийн төлөвлөлт, хэрэгжилт, төсөв санхүүгийн хяналт, барилгын норм дүрэм, стандартын мэдлэг сайтай
  • Чанарын удирдлага, ХАБЭА тогтолцоог хэрэгжүүлж байсан практик ур чадвартай
  • Автоматжуулсан систем, програм хангамж (AutoCAD, Revit, MS Project, Primavera, ERP систем зэрэг)-ийн мэдлэгтэй
  • Төслийн эрсдэлийн үнэлгээ хийх, гэрээний нөхцөлийг боловсруулах, тайлан гаргах чадвартай
  1. УДИРДАХ БОЛОН ХУВИЙН УР ЧАДВАР:
  • Манлайлах, шийдвэр гаргах, стратеги төлөвлөх чадвар өндөр
  • Багаар ажиллах, харилцах, олон талт оролцогч талуудтай уялдаа холбоо бий болгох чадвар сайтай
  • Хариуцлагатай, зарчимч, зохион байгуулалт сайтай, хурдтай ажилладаг
  • Стрессийн дор ажиллах болон олон асуудлыг зэрэг шийдвэрлэх чадвартай
  • Бичиг баримт боловсруулах, тайлагнах, илтгэх чадвар сайтай
  1. ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ:
  • Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, Компанийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль зэргийн суурь ойлголт, хэрэглэх чадвартай байх
  • Барилгын стандарт, норм дүрэм, магадлалын журам зэргийг зохих түвшинд мэддэг байх

Нэмэлт мэдээлэл

  • "Гурван Бухат Групп" ХХК нь 2009 онд эрчим хүч болон барилга угсралтын чиглэлээр бүтээн байгуулалт, салбарын хөгжилд шинэ техник технологи нэвтрүүлэн, чанартай, өрсөлдөхүйц бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, угсралт суурилуулалтын ажлуудыг олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэсээр ирсэн билээ.

    Сүүлийн жилүүдэд гэр хороололын дахин төлөвлөлт болон орон сууцны хотхоны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд зуурмагны болон цонх салхивчны үйлдвэрүүд бүхий 8 охин компанитайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байгаа салбартаа тэргүүлэгч групп компани юм.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТүвшинНэгжийн захирал
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас90990800

Зар нийтэлсэн огноо

2025-07-21 15:27

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Барилгын инженерБД голд киберсекюрити
2025-06-30
Бизнес хөгжлийн албаны менежер/РПУ ХХКНандинбродерс групп ХХК
2025-07-19
ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД АГЕНТ СУРГАЖ АЖИЛД АВНАРЕМАКС ТОП
2025-07-18
Гэрээ баримт бичиг хяналтын ажилтанУранган ХХК
2025-07-16
Заслын инженерМандалтконстракшн ХХК
2025-07-21
БАРИЛГЫН ХАБЭА-н ИНЖЕНЕРУлаанбаатар групп ХХК
2025-06-24
Цахилгаанчин, Туслах цахилгаанчин ажилд авна."ГЭРЭЛТЦАМХАГ ОРД" ХХК
2025-07-21
Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлагч /REAL ESTATE AGENT/Оргил Сити Проперти ХХК
2025-07-06
Технологич инженерДулаан баян говь ХХК
2025-06-26
ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД АГЕНТ СУРГАЖ АЖИЛД АВНАРЕМАКС ТОП
2025-06-24
Ерөнхий менежерЛюксвүүд групп ХХК
2025-07-17
Барилгын талбайн хяналтын инженерHR Construction LLC
2025-06-23
Орон сууцны төсөл дээр барилгын инженерХамтын хүч констракшн
2025-07-21
Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлагч /REAL ESTATE AGENT/Оргил Сити Проперти ХХК
2025-07-18
Үл хөдлөх хөрөнгийн маркетингийн менежер авна"ТИ ЭЙЧ СИ БҮҮСТ" ХХК
2025-07-22
ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД АГЕНТ СУРГАЖ АЖИЛД АВНАРЕМАКС ТОП
2025-07-17
Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлагч /REAL ESTATE AGENT/Оргил Сити Проперти ХХК
2025-07-08
ТөсөвчинЭн Эй Пи ХХК
2025-06-30
Төслийн борлуулалтын менежер сургаж ажилд авна.Фаст Эйженси
2025-06-24
Борлуулалтын менежер /Төсөв/Рендер ХХК
2025-07-21

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.