МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ХЭЛТСИЙН ЗАХИРАЛ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
-
- Байгууллагын бизнесийн зорилго, стратегид нийцсэн мэдээллийн технологийн хөгжлийн бодлого, төлөвлөгөөг боловсруулах;
- Байгууллагын хэмжээнд ашиглагдаж буй өгөгдлийн сангуудын хэвийн, тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, хөгжүүлэх;
- ERP систем нэвтрүүлэлтийн хүрээнд технологи, инновацыг судалж, байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх;
- Хэлтэсийн төлөвлөгөө боловсруулан ажил үүргийн хуваарийг оновчтой зохион байгуулах, сүлжээний зохион байгуулалт хийх, гүйцэтгэлийг хариуцах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Мэдээллийн технологийн инженер, Программ хангамжийн инженер, Мэдээллийн систем чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Тайлагнах, төлөвлөх баг удирдан зохион байгуулах ур чадвартай;
- ERP систем дээр ажиллаж байсан туршлагатай;
- ERP системийн тохиргоо, хөгжүүлэлт, SQL, Power BI зэрэг өгөгдлийн бааз болон тайлангийн хэрэгслүүд дээр ажиллах чадвартай;
- Мэргэжлийн дагуу 5-с дээш жил ажилласан, үүнээс ахлах ажлын байранд 3-с дээш жил ажилласан туршлагатай;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно;
Нэмэлт мэдээлэл
Caffe Bene Mongolia компани кофены зах зээлд тэргүүлэгч бөгөөд 40 гаруй салбараар дамжуулан үйлчлүүлэгчдээ дотооддоо шинэхэн хуурсан дээд зэрэглэлийн кофег санал болгодог. Үндсэн үйл ажиллагаа нь кофе шопын үйлчилгээ, олон улсын кофе шопын франчайз, хүнсний үйлдвэрлэл, хүнсний тоног төхөөрөмж, түүхий эдийн худалдаа зэрэг болно. Манай компанийн зорилго бол эх орныхоо өнцөг булан бүрд кофены соёлыг нэвтрүүлэх юм.
Бид тахианы аж ахуй болон шарсан тахиа бургерын салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн бүтэц орон тоогоо нэмэгдүүлэн ажиллаж байна.
Ажлын туршлага, ажилласан салбар, ур чадвараас шалтгаалан цалин тохиролцоно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарПрограмм хангамж, мэдээллийн технологи
ТүвшинНэгжийн захирал
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.