Захиалга хүлээн авах:
Харилцагчаас (эмийн сан, эмнэлэг, хувийн эмч, байгууллага гэх мэт) ирсэн захиалгыг утсаар, имэйлээр эсвэл онлайн системээр үнэн зөв, шуурхай хүлээн авах.
Захиалгын бүртгэл хийх:
Захиалгыг ERP/бүртгэлийн системд бүрэн, үнэн зөв оруулж бүртгэх.
Бараа бүтээгдэхүүний нөөцийн мэдээлэл шалгах:
Захиалагдсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл, хадгалалт, хугацааны мэдээллийг шалгаж, шаардлагатай тохиолдолд холбогдох хэлтэстэй хамтран ажиллах.
Захиалгын гүйцэтгэл хянах:
Захиалгыг агуулах, хүргэлтийн албанд шилжүүлж, гүйцэтгэлийн явцыг хянах, хоцролт, зөрчил илэрвэл мэдээлэх.
Харилцагчтай харилцах:
Захиалгын талаарх нэмэлт мэдээлэл, тайлбар, хариу өгөх, шаардлагатай тохиолдолд санал гомдлыг хүлээн авч холбогдох албанд дамжуулах.
Тайлан гаргах:
Захиалгын өдөр тутмын, долоо хоногийн болон сарын тайланг бэлтгэж удирдлагад танилцуулах.
Байгууллагын дотоод журам, стандарт, ёс зүйг мөрдөх:
Эмийн бүтээгдэхүүний холбогдох хууль, журам, стандартуудыг баримтлан ажиллах.
Боловсролын түвшин:
Дээд боловсролтой байх (Эдийн засаг, бизнесийн удирдлага, эм зүй, логистик, мэдээллийн технологи зэрэг чиглэлээр төгссөн бол давуу тал болно).
Ажлын туршлага:
Захиалга, борлуулалт, хэрэглэгчийн үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Эмийн салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Компьютерийн мэдлэг:
Оффис программ (Word, Excel)-ийг сайн эзэмшсэн.
ERP болон бараа материалын бүртгэлийн системтэй ажиллаж байсан бол давуу тал болно.
Харилцааны чадвар:
Үйлчлүүлэгчтэй эелдэг, хурдан шуурхай, мэргэжлийн түвшинд харилцах чадвартай.
Багаар болон бие даан ажиллах чадвартай.
Хариуцлагатай, нямбай зан чанартай:
Захиалгын мэдээллийг үнэн зөв, алдаа мадаггүй бүртгэх өндөр хариуцлагатай байх.
Ажлын ачаалал даах, хурдан сэтгэн бодох чадвартай.
Цаг баримтлах, зохион байгуулалт сайтай байх.
Өмнө эмийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 94114893 дугаараас авна уу.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.