Барилгын талбайн нярав /NG/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Санхүүгийн анхан шатны баримтын /бэлэн мөнгөний орлого, зарлага, бараа материалын орлого, зарлагын баримт/ хадгалалт болон бүрэн бүтэн байдлыг өдөр тутамдаа хариуцаж ажиллана;
- Хангамжийн бараа материалыг тасалдалгүй хэвийн байлгах, захиалгыг цаг тухай бүрт өгөх, баримтын дагуу хүлээн авах, санхүүгийн анхан шатны баримт бүрдлийг хийх;
- Бараа материалыг агуулахад хүлээн авах, стандартын дагуу хадгалах;
- Бараа бүтээгдэхүүний тооллого хийх, хариуцан ажиллах;
- Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- НББ, няравын чиглэлээр их, дээд сургууль төгссөн бол давуу тал болно;
- 1-ээс дээш жилийн ажлын туршлагатай;
- Компъютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай;
- Тооцоо, тооллого хийх, анхан шатны бүртгэлийг нягт, нямбай хөтлөх чадвартай;
Нэмэлт мэдээлэл
- Үндсэн цалин + Үр дүнгийн урамшуулал;
- Ирцийн нэмэгдэл, Удаан жилийн нэмэгдэл;
- Ажилтны сургалт, хөгжлийн урамшуулал;
- Буцалтгүй тусламж, Өндөр насны тэтгэмж, Баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийн бэлэг;
- Ажилчдын хоол, утас, унааны хөнгөлөлт;
- Эрүүл мэндийн үзлэг, хувцас хэрэгсэл болон хуулийн дагуу бусад хангамж, урамшуулал;
- Олон нийтийн арга хэмжээ, найрсаг хамт олон, тухтай ажлын байр.
- Тогтвор суурьшилтай ажиллах хүсэл, сонирхолтой Таныг найрсаг, бүтээлч, шилдэг хамт олон хүлээж байна.
- Төслийн байршил: Баянгол дүүрэг, 10-р хороолол
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.