Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Степ Голд

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Нуруулдан уусгалтын менежер

6,500,000-7,000,000 ₮ | Тохиролцоно
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Боловсруулах үйлдвэр нуруулдан уусгалт, бутлуур болон усан халаалтын хэсгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, жил болон сарын төлөвлөгөөнд тусгагдсан бүтээл үйлдвэрлэлийг технологийн горимын дагуу байгаа эсэхэд хяналт тавих, хэлтсийн үйл ажиллагаа холбоотой журам, дүрэм зааварчилгаа боловсруулах, хянах шаардлагатай тохиолдолд өөрчлөлт оруулах, бусад холбогдох хэлтсийн удирдлагуудыг мэдээллээр хангаж ажиллана.
  • Сайтад 14/14 ээлжийн хуваарийн дагуу ажиллана. 
  • Дараах ажлын байрны үндсэн хариуцлагын дагуу ажиллана

  •  Боловсруулах үйлдвэр нуруулдан уусгалт, бутлуур болон усан халаалтын хэсгийн үйл ажиллагааг бүхэлд нь удирдан зохион байгуулж, бүтээгдэхүүний гарцыг өндөр түвшинд байлгах, технологийг сайжруулах үргүй зардлыг бууруулж ажиллах

  •  Хэсгүүдийн ажилтнуудын 7 хоногийн календарчилсан төлөвлөгөөний дагуу ажлын тайлан гүйцэтгэлд хяналт тавих, өдөр тутмын наряд зааварчилгаа өгөх

  • Хэсгүүдийн үйл ажиллагааны журам, дүрэм, зааварчилгаа бэлтгэх, нянах

  • Хэсгүүдийн үйл ажиллагааг хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй, ХАБЭА, байгаль орчны тухай болон бусад хууль тогтоомж, дүрэм, журам, техник, технологийн дагуу ажиллах ажлыг зохион байгуулах, арга хэмжээ авах

  • Компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх, төлөвлөгөө боловсруулах, хяналт тавих, тайлагнах

  • Хэсгүүдийн үйл явцыг удирдан зохион байгуулж хэсгүүдийн ажилчдыг удирдлагаар ханган бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүхий л үйл явцад аюулгүй ажиллагааг мөрдлөг болгон ажиллах.

  • Бүтээгдэхүүн үйлдвэрлэлт болон стандарт үзүүлэлтүүдийг хэмжиж, зорилтот хэмжээнд хүрч байгаа эсэхэд анхааран ажиллах

  • Боловсруулах үйлдвэрийн газрын захирал болон бусад хэлтсийн менежер ахлахуудтай нягт уялдаа холбоотой ажиллаж аюулгүй ажиллагаатай тоног төхөөрөмжийг хангах, үйлдвэрлэлтийг ихэсгэх, зардлыг багасгах тал дээр хамтран ажиллах

  • Боловсруулах үйлдвэр нуруулдан уусгалт, бутлуур болон усан халаалтын хэсгийн тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаанд хяналт тавих, доголдол эвдрэл үүссэн тохиолдолд удирдлагад мэдэгдэн шаардлагатай арга хэмжээг авч үйл ажиллагааг хэвийн горимд оруулах

  • Үйлдвэрлэлтийг ихэсгэх, чанарыг алдагдуулахгүйгээр үйлдвэрлэлтийг явуулах, бүтээгдэхүүний гарцыг хариуцан хамгийн их хэмжээгээр алт болон мөнгөний гулдмай гаргах.

  • Үйлдвэрлэлд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, түүхий эд материал, химийн урвалж бодисууд захиалах, зарцуулалтад хяналт тавих, бараа, материалын чанар, шилжүүлэлтийн хугацааны талаар захиргаанд шаардлага тавих, санал оруулах, асуудлыг шийдвэрлүүлэх

  • Үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механизм зэргийг технологийн дагуу ашиглаж буй эсэхэд хяналт, шаардлага тавих, зөвлөгөө өгөх, зөрчлийг арилгуулах

  • Тоног төхөөрөмжийн cэлбэг, хэрэглэгдэхүүний нөөцийг хянах болон нэмэлт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг захиалгад оруулж бараа сэлбэгийн агуулах үүсгэн, шаардлагатай сэлбэгүүдийг тухай бүр захиалж байх

  • Хэлтсийн OGSM төлөвлөгөөг бусад холбогдох хэлтсийн үйл ажиллагаатай уялдуулан баталж, төлөвлөгөөг хагас жил, улирал, сараар, долоо хоногоор төлөвлөн хэлтсийн ажилчдад төлөвлөгөөг танилцуулан хэрэгжилтийг хангуулж ажиллах,

  • Боловсруулах үйлдвэрийн газрын жилийн график болон төсвийн тайланг гаргах

  • Ажилчдын гүйцэтгэлийг шударга, зарчимч байдлыг баримтлан үнэлэх

  • Ажил гүйцэтгэгдэж буй нэгж талбайд шаардлагатай тохиолдолд биечлэн хяналт тавьж, заавар чиглэл өгч ажиллах

  • Боловсруулах үйлдвэрийн газрын хамтран ажиллах гэрээ бүхий туслан гүйцэтгэгч байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Баяжуулалтын инженер, Металлурги болон холбогдох чиглэлээр их сургууль төгссөн бакалавр зэрэгтэй
  • Салбартаа 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх
  • Баяжуулалт, Нуруулдан уусгалт болон бутлуурын тоног төхөөрөмжийн мэдлэгтэй
  • Боловсруулах, боловсруулах үйлдвэрийн технологийн мэдлэгтэй
  • Асуудал шийдвэрлэх чадвартай
  • Аюулгүй ажиллагааны өргөн мэдлэгтэй эрсдэлийг багасгах бүхий л шатны ойлголттой
  • Төлөвлөгөө гаргах, шийдвэр гаргах тодорхой ажлын хүрээний дагуу зорилт тавин ажиллах чадвартай байх
  • Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах ахисан түвшний чадвартай
  • Автокад болон бусад программууд дээр ажиллах чадвартай
  • Тоног төхөөрөмжийн хүчин чадлын тооцоолол хийх чадвартай

Бусад

БайршилДорнод аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас77321914

Зар нийтэлсэн огноо

2025-06-03 13:57

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Экскаваторын оператор /CAT6020В/ Өмнөговь ГурвантэПлатинум Ланд ХХК
2025-06-12
Уулын инженерШИАНГАНЮНТУН ХХК
2025-06-04
Авто БудагчинМаррий Майнинг Сервисес ХХК
2025-06-12
Цахилгаанчин /Авто/Өгөөжбаян Хангай ХХК
2025-05-25
Цахилгаанчин /өндөр хүчдэл/Naran Mandal Enterprises LLC
2025-06-16
Засварын мастерЦэцэнс Майнинг & Энержи ХХК
2025-05-20
ЦахилгаанчинБи Си Эйч Ресурс ХХК
2025-06-12
Тогооч / монгол ажилчдын хоолны тогооч /НАРНЫ АРАЛ ХХК
2025-06-03
Зэс ялгах үйлдвэрийн операторч /Орхон аймагт/Ачит Ихт ХХК
2025-06-16
Үйлчилгээний тэрэгний жолоочӨсөх зоос ХХК
2025-06-17
Өөрөө буулгагчийн оператор /ХӨГЖИЛ ТӨСӨЛ/Хан Алтай Ресурс ХХК
2025-06-09
ГАДААД ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР /ХЯТАД ХЭЛТЭЙ/Заг ХХК
2025-06-09
Хүний нөөцийн мэргэжилтэнРИЧФЛЮОРИТ ХХК
2025-06-16
Үйлдвэрийн инженер /Боловсруулах үйлдвэр/Хан Алтай Ресурс ХХК
2025-06-14
Цахилгааны багийн ахлах ажилтанХАСУ ДАЯН ХХК
2025-06-12
МЕХАНИК ИНЖЕНЕРЭрдэнэс Цагаан Суварга ХХК
2025-06-11
СЭЛБЭГ, ХАНГАМЖЫН НЯРАВЖинжий Майнинг
2025-06-16
Нягтлан бодогч /Хятад хэлтэй/Нормаунт ХХК
2025-05-29
Цэвэршүүлэх байгууллагын ажилтанДАЗЛ ХХК
2025-06-17
ГҮНИЙ УУРХАЙН ЖОЛООЧХаанзаа Сервис
2025-05-28

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.